Jul
9th

Main memory

Категори Компьютер | Бичсэн admin
les23Main memory-ийг primary storage, internal memory, or RAM – working storage гэх мэтээр нэрлэдэг. Энэ нь 3 үүргийг гүйцэтгэнэ.
1. Боловсруулах өгөгдлийг хадгалах
2. Өгөгдөл боловсруулахын тулд программын зааврыг өөртөө барих
3. Боловсруулсан мэдээлэлээ гаралт эсвэл хадгалах төхөөрөмж үрүү явуултал нь барьж байх

Санах ойн хэмжээ нь тухайн агшинд компьютер нь хэдий хэмжээний программ ба өгөгдөл, файлуудтай ажиллах хэмжээг тодорхойлно.

Main memory-ийн хувьд 2 гол ойлголт байдаг.
1. Үүнд агуулагдаж буй өгөгдөл нь түр зуурынх байна. Компьютерийн тэжээлийг салангуут түүнд орших бүхий л өгөгдлүүд, программ арилна. Тийм учраас тухайн өгөгдлийг хадгалъя гэвэл хоёрдогч хадгалах төхөөрөмж болох диск, tape-д хадгална.
2. Санах ой хэмжээ их чухал. Энэ нь тухайн агшинд хэдий хэрийн өгөгдөл программ ашиглах боломжийг харуулна.

Registers:
Control unit болон ALU нь компьютерийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор регистрийг ашигладаг.

Сэтгэгдэл бичих