Jul
5th

Холбооны программ хангамж

Категори Компьютер | Бичсэн admin

comp27Модемоор дамжиж холбогдохын тулд таны компьютер холбооны программ хангамжийг шаарддаг. Холбооны программ хангамж нь компьютеруудын хооронд өгөгдөл дамжуулалтыг зохион байгуулдаг. Үүнд:
– Macintosh: Startcom
– Windows: Startcom, Crosstalk, Hyperterminal, Commworks, Crosstalk, ProCommPlus
– OS/2 Warp: HyperAccess

Сүүлийн үед холбооны программ хангамжууд нь системийн программ хангамжтай нэг хэсэг болон ирдэг болжээ.

Харилцаа холбоонд хэрэглэгддэг нэг чухал ойлголт бол файлыг татан авах (download), файлыг суурилуулах (upload) юм. Download нь өөр компьютер дээрх файлыг өөрийн компьютерийн RAM эсвэл хатуу дискэнд зөөх; Upload нь өөрийн компьютераас нөгөө компьютер руу файлыг зөөх юм. Түүнчлэн компьютерууд хооронд холболт үүсгэхэд холбооны программ хангамж нь дараах функцийг гүйцэтгэдэг.

• Error correction: Телефон шугам дээрх статик нь өгөгдлийг дамжуулахад алдааг буй шуугианыг бий болгодог. Энэ нь хэт өндөр болон нам хүчдэл, электрон контактыг муу хийснээс, төхөөрөмжийн ойролцоо хүчтэй цахилгаан соронзон сигнал бүхий төхөөрөмж байлгах гэх мэтээс дамжуулалтын шум үүснэ. Иймд млдем болон түүнтэй дагалдах программ хангамжийг худалдан авахдаа алдаа залруулагатай эсэхийг лавлах хэрэгтэй. (error correction feature)
• Data compression: Өгөгдлийг багасгагч нь зурвас дахь өгөгдлийн хэмжээг багасгах бөгөөд өөрөөр хэлбэл нэг модемоос нөгөө рүү өгөгдлийг дамжуулахад шаардлагатай хугацааг багасгадаг. Мэдээг хүлээн авагч хүлээн авч дууссаны дараа бүх мэдээллийг сэргээдэг. Текст, графиктай мэдээний хувьд байх ёстой хэмжээнээс 1/10 бага багасгадаг.
• Remote control: Компьютерийг алсын зайд байгаа өөр компьютерээс хянах боломжтой. Алсын удирдлагатай программ хангамжид Carbon copy, Commute, PC Anywhere, Timbiktu/Remote г.м.
• Terminal emulation: Mainframe, minicomp нь терминалаар хандалт хийдэг. Terminal emulation программ хангамж нь микрокомпьютерийг mainframe-ийн terminal-ийг бий болгоход ашиглахыг зөвшөөрдөг.

Харилцаа холбооны сувгууд

Мэдээг дамжуулах суваг нь утсан эсвэл утасгүй байж болно. Янз бүрийн сувгууд нь цахилгаан соронзон спектром дахь олон төрлийн радио долгионы хэмжээтэй байдаг. Утсан төрлийн сувгуудад twisted pair, coaxial cable, fiber-optic cable орно. Утасгүй сувгуудад микродолгион, сансрын системүүд байрлана. Ж: пейжер, аналог гар утас, халасны радио, CDPD орно. Холбооны сувгууд гэж нэг газраас нөгөөд мэдээг физик дамжуулагчаар дамжиж буй замыг хэлнэ.

Электромагнетик спектром

Долгион дээр дамжиж буй электрон энерги ба соронзон энергийг электромагнетик спектром гэнэ. Bandwith гэж дамжигдаж буй өндөр болон нам давтамжийн зөрүүг хэлнэ. Ж: гар утас 800-900 MHz Bandwith-тай гэвэл 100 MHz Bandwith-тай гэнэ. Bandwith хэдий өргөн байна төдий хэмжээний их өгөгдөл дамжина.

• Wavelength: долгион нь уртаасаа хамаарч өөр өөр байна. Үүнийг долгионы урт гэнэ.Эндээс урт долгион, богино долгион гэсэн нэр томъёо бий болсон байна.

Спектромийн хамгийн доод төгсгөл нь бага давтамж, урт долгион (цахилгаан эрчим хүч) юм. Их төгсгөл нь өндөр давтамж, богино долгион (сансрын цацраг) юм. Холболтын давтамжууд нь 3 сая – 300 миллиард герцийн (3MHz – 300GHz) мужид байх бөгөөд энэ хуваарилалтыг засгийн газар хийдэг.

Одоо сувгуудын төрлийг авч үзье.
• Twisted pair
• Coaxial cable
• Fiber optic
• Microwave & Satellite
• Wireless
• Nullmodem cable
• Paralel cable
• STP
• Serial cable
• UTP

Коаксаль кабель

comp23Гол дамжуулагч утас нь тусгаарлагч материалаар хамгаалагдаж бусад нь түүнийг сүлжих маягаар ороогдон хийгдсэн дамжуулагч кабелийг илэрхийлнэ. Ороогч кабелууд нь цахилгаан гүйдэл болон радио долгионы тархалтыг багасгаж өгдөг.

Үүнийг кабелийн телевиз болон компьютерын сүлжээнд ашигладаг бөгөөд жирийн утасны кабелийг бодвол илүү үнэтэй боловч их хэмжээний мэдээллийг өндөр хурдаар дамжуулдаг байна.

Иймд уг кабель кабелийн телевизийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг бөгөөд сая сая хэрэглэгчидийг холбон мэдээллээр хангах үйл явцыг гүйцэтгэж байна.

Fiber optics

Шилэн юмуу пластик утас /нарийн кабель/ ашиглан мэдээлэл дамжуулдаг технологыг шилэн кабелийн технологи гэнэ. Энэ нь гэрлийн долгионыг ашиглан мэдээлэл дамжуулах олон тооны шилэн утаснуудаас бvрддэг байна.
Шилэн кабель нь жирийн метал кабелийг бодвол дараах давуу талуудтай.

comp24Vvнд :
• Зурвасын өргөн их байдаг. Энэ нь илvv их хэмжээний мэдээлэл дамжуулахад тустай.
• Илvv нимгэн, тунгалаг байдаг.
• Мэдээлэл дамжуулах аналог системтэй харьцуулахад илvv хурдан технологи болох тоон системийг ашигладаг.

Харин гол сул тал нь тухайн кабелийг суурилуулахад их хэмжээний зардал шаардагддаг бөгөөд хэврэг амархан хагарч бутардаг байна.
Шилэн кабель нь орон нутгийн сvлжээнд ихэвчлэн ашиглагддаг бөгөөд сvvлийн vед харилцаа холбооны компаниуд шилэн кабелийг vйл ажиллагаандаа нэвтрvvлж байна.

comp21Null модем

Null модем кабелыг 2 компьютерийг сериал портын тусламжтайгаар хооронд нь холбож, 1 компьютерээс нөгөө рүү файл зөөхөд хэрэглэдэг. Мөн хоорондоо ойрхон байрлаж буй 2 компьютер дээр дундаа нэг тоглоом тоглоход ашигладаг. Дотоод сүлжээнд 2 компьютерийг хооронд нь холбоход дотоод сүлжээний hub төхөөрөмж шаардлагагүй бөгөөд зөвхөн null модем кабель байхад л хангалттай.
Энэ кабелын урт нь 9 метрээс илүүгүй байх шаардлагатай.

STP

STP нь Shielded Twisted Pair гэдэг үгний товчлол бөгөөд хосоороо эрчлэгдэн ороогдсон зэс утсан шугам юм. Ихэвчлэн албан байгууллагуудын хvрээнд өргөн хэрэглэгддэг. Жирийн утасны холбож өгдөг vvрэгтэй ба соронзон долгионы шуугианыг багасгахын тулд хоёр тусдаа зэс утас бие биеийгээ ороох маягаар байрласан байна. Ингэснээр хоёр кабель утас сигнал болгоныг ижил хvлээж авдаг байна. Desktop дээр суурилахдаа хоёр болон тvvнээс дээш тооны утасны холболт хэрэгтэй болдог. STP нь ихэвчлэн албан байгууллагад хэрэглэгддэг.

Харин гэрийн нөхцөлд холболт хийхдээ Twisted pair -г хоёр vзvvртэй холбодог. Энэ нь таныг модем ч юм уу эсвэл шаардагатай vед өөр нэмэлт төхөөрөмж холбоход бэлэн байлгах зорилготой юм. Мөн өндөр хvчин чадалтай кабель нь сvлжээний суурилуулалтанд ашиглагддаг ба энэ нь Coaxial Cable-г бодвол хамаагvй хямд өртөгтэй байдаг. Хос хосоороо мушгирсан кабелууд өөр өөр төрлийн өнгөтэй байдаг ба Analog, Digital буюу тоон сүлжээ эсвэл Ethernet сvлжээнд ашиглагдах pair (хосоороо мушгирсан кабель утас) -ын тоо нь ч мөн харилцан адилгvй байдаг. Харин компьютер болон модемын цахилгаан тэжээлийн холболтын залгуур нь twisted pair биш бөгөөд analog, тоон буюу digital, дотоод сүлжээний (LAN) алинд нь залгагдахаас хамаарч өөр өөр холболтын кабельтай байдаг байна.

Serial Cable – RS-232 кабель

RS-232 кабелыг компьютерийн сериал портонд гадуур модем залгахад ашигладаг. RS-232 сериал кабелыг паралель кабельтай харьцуулахад нэгж хугацаанд дамжуулах битийн хэмжээ нь бага байдаг. Сериал кабель нь битүүдийг нэг нэгээр дамжуулдаг бол паралель кабель нь битүүдийг олон замаар нэг зэрэг дамжуулдаг.

Гадуур модемыг COM1 буюу 9 хөлтийн сериал порт руу залгахад RS232 DB25M-9F кабель ашигладаг.
DB9M-25F кабелийг 9 нүх бүхий модемын гаралтаас компьютерийн COM2 буюу 25 хөлтийн сериал порт руу залгахад хэрэглэгдэх кабелын хөрвүүлэгч толгой.

COM2 буюу 25 хөлтийн COM 2 сериал порт руу залгадаг RS232 DB25M-25F кабель
DB9M-9F кабелийг 9 нүх бүхий модемын гаралтаас компьютерийн COM1 сериал порт руу залгахад хэрэглэнэ.

comp26


5 сэтгэгдэл “Холбооны программ хангамж”-д орсон байна

  1. Бичсэн Anonymous Mar 27, 2009 | Хариу

    шилэн кабель

  2. Бичсэн Byambaa May 6, 2009 | Хариу

    Fiber optic-iin talaar oshoo todorhoi medeelel bicheech anh haan uussen heden onoos ehelj mani ulsad nevtruulj ashiglaj ehlsen geed tegeed zuragiig ni oruulaad zurvasiin orgon hi hedees heden (Hz-GHz) bdag geed oruulchih nadad todorhoi medeelel heregtei bn

  3. Бичсэн Byambaa May 6, 2009 | Хариу

    esvel presentation bval minii mail haygruu yavuulchih fiber opticiin tallar bgaa bugdiigee yavuulchih yaraltai admin aa

  4. Бичсэн Byambaa May 6, 2009 | Хариу

    katar_07@yahoo.com

  5. Бичсэн эрка Nov 5, 2009 | Хариу

    шилэн кабелийн талаар байвал өгөөч

Сэтгэгдэл бичих