Хадгалах төхөөрөмж

Хадгалах төхөөрөмж

{mosimage}
Өгөгдөлд хандалт хийх аргууд
Хоёрдогч хадгалах төхөөрөмжийг ярихын өмнө энэ төхөөрөмж нь хэрхэн
өгөгдөлд хандалт хийдэг тухай ярилцъя. Өгөгдөлд хандах хоёр төрөл байх
бөгөөд цуваа ба шууд гэсэн төрлүүд байна.

-    Цуваа хадгалалтын арга: Энэ нь өгөгдлүүд нь дарааллын дагуу (цагаан толгойн үсэг шиг) хадгалагддаг. Өөрөөр хэлбэл энд мэдээллийг хайхдаа дарааллын дагуу эхнээс нь хайсны дагуу олж авна. Жишээ нь: 8888-р ажилтныг хайхда 0001-ээс эхлээд 8888 хүртэл хайна. Энэхүү арга нь соронзон тууз ашигладаг тул бусад аргаа бодоход хямд. Гэвч авилаа өгөгдлийг хайхдаа эхнээс нь хайх тул хандалт нь удаан байна.
-    Шууд хандалттай арга: Компьютер нь хүссэн мэдээлэл рүүгээ үууд хандах арга юм. Кey field гэж нэрлэгдэх тусгай өгөгдөл хйагчаар өгөгдлийг олдог. Уг арга нь цуваа хандалтын аргыг бодоход илүү хурдан боловч арай үнэтэй байдаг.

Хадгалах төхөөрмжийг үнэлэх шалгуурууд
Аливаа хадгалах төхөөрөмжийг доорхи шалгуураар үнэлнэ:
Багтаамж: илүү их хэмжээ нь төдий чинээ их мэдээлэл, программыг хадгалж чадна.
Хандах хурд: хадгалах төхөөрмжид өгөгдлийг байршуулахад зарцуулах дундаж хугацаа. Энэ хурд нь миллисекундээр хэмжигдэнэ. Хатуу диск нь оптикаас хурдтай. Диск нь соронзон туузаас илүү хурдтай. Мэдээжээр бага хурдтай төхөөрөмж нь эдийн засгийн хувьд хямд төсөр байна.
Дамжуулах хэмжээ: хадгалах төхөөрөмжөөс үндсэн санах ой руу өгөгдлийг дамжуулах хурд. Секундэд хэдий хэмжээний Mbyte дамжигдаж байгаагаар хэмжигдэнэ.
Хэмжээ: Зарим нөхцөлд хадгалах төхөөрөмжийн хэмжээ чухал байдаг. Жишээ нь: зөөврийн компьютерийн хувьд илүү компактны диск хэрэгтэй болдог.
Зөөх боломж: Зарим компьютерийн хатуу диск нь компьютерийн системийн нэгжтэй холбогдсон байх боловч зарим үед нь нэгжээс салгах боломжтойг сонгосон нь дээр байдаг.
Үнэ өртөг: Үнэ нь дээрх 5-н үзүүлэлттэй шууд хамааралтай байна.
Хадгалах төхөөрмж нь дараах 6 төрөл байна:
-    Уян диск
-    Хатуу диск
-    Оптик диск
-    Flash-memory card
-    Соронзон тууз
-    Онлайн хадгалах төхөөрөмж

Уян диск
Дискийн төхөөрөмж
Диск ашиглахын тулд дискийн төхөөрөмж хэрэгтэй. Дискийн төхөөрмж нь дискэн дээр бичигдсэн өгөгдлийг унших, бичих
-    Read (унших)- хадгалах төхөөрөмж бичигдсэн өгөгдлийг электрон сигналд хувирган  RAM руу зөөх. Өөрөөр хэлбэл унших гэдэг нт дискэн дээр байгаа өгөгдлийг унших гэсэн үг юм.
-    Write (бичих)- компьютерээр боловсруулагдсан электрон өгөгдлийг хадгалах төхөөрмж рүү бичих.
Дискийн төхөөрөмж нь голдуу компьютерийн системийн кабинет дотор байрлана.

Хэрхэн дискийн төхөөрөмж ажилладаг вэ?
1.    Дискийг драйверт хийнгүүт, диск нь хөшүүргийн системийн эсрэг ажилладаг. Нэг levers нь метал таваг эсвэл хаалтыг өгөгдөл бичих муж гаргах зорилгоор нээдэг.
2.    Бусад хөшүүрэг болон араануууд нь дискний хоёр талд бичиж дуустал унших, бичих хоёр толгойг байнга хөдөлгөх үүрэг гүйцэтгэнэ.
3.    Драйверийн хэлхээ бүхий хавтан нь унших, бичих заавар, өгөгдлийг агуулсан сигналыг хүлээн авч, дискнээс эсвэл диск рүү драйверийн контроллёр хавиангаас өгөгдлийг бичих юмуу уншдаг. Цахилгаан хэлхээний хавтан нь зааврыг сигнал болгон хувиргах бөгөөд уг сигнал нь дискний болон унүих, бичих толгойны хөдөлгөөнийг хянадаг.
4.    Мотор нь дискийг эргүүлэх зорилгоор дискний голд байрлах суурийн харалдаа дор байрлана.
5.    Толгой нь зөв байрлалд очингуут, электрон импульсууд толгойнуудын альнэгэнд соронзон талбар үүсгэж дискний дээд болон доод гадаргууд өгөгдлийг бичнэ. Толгой нь өгөгдлийг унших үед, толгойнууд нь соронзон талбарт үйлчлэл үзүүлж, дискэн дээрх хэсгээр үүсгэдэг.

Дискний характеристик
Диск нь дараах шинж чанартай байдаг:
-    Track & sector (зам ба сектор): дискэн дээр өгөгдөл ньтойрог маягаар бичигдэх бөгөөд үүнийг track буюу зам гэнэ. Зам бүр секторт хуваагдана. Сектор нь үл харагдах хэлбэр бүхий хэсгүүд бөгөөд хадгалалтын тусгай зорилгын тулд хэрэглэгддэг. Бичлэгийн нягтшилаас хамаарч дискэн дээр секторын тоо ялгаатай байдаг. (нэг инчид багтах битийн тоо) Ерөнхийдөө нэг секторт 512 байт өгөгдөл хадгална. Компьютераас диск рүү өгөгдлийг хадгалах үед дискэн дээр зам болон сектороор өгөгдлүүд нь түгээгдэнэ. Системийн программ хангамж нь заагчийг ашиглах бөгөд аль сектор, зам нь өгөгдлийг байршуулж байгааг зааж дискэнд эргүүлэлт болон унших бичих толгойн байршлыг тохируулдаг.
-    Форматлаагүй/ форматалсан диск: Шинэ диск худалдан авахад “UNFORMATTED” гэсэн бичигтэ тааралдаж байсан бизээ. Энэ нь дискийг үйлдвэрлэгё нь зам болон секторыг гаргаагүй байна гэсэн үг. Форматална гэдэг нь дискийг ажилд бэлтгэж үйлдлийн систем нь диск нь үйлдлийн систем дээр бичилт хийх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Зарим диск “FORMATTED IBM” эсвэл “FORMATTED MACINTOSH” гэсэн байх ба энэ нь PC or Macintosh компьютердээ хийхийг зөвлөсөн байна.
-    Өгөгдөл агуулах багтаамж: Бүх дискүүд нь ижил хэмжээний өгөгдлийг агуулж чадахгүй. Дискнүүд нь хоёр талдаа хоёуланд нь бичилт хийх боломжтой байдаг. Гэсэн ч бичих нягтралаас дискийн багтаамж хамаарна. Бичих density  нь дискний гадаргуу дээр нэг инчид бичигдэх битийн тоогоор хэмжигдэнэ. Иймд дискийг high-density (HD), extended- density (ED) гэж хуваадаг. High density-ийн хувьд 3.5 инчийн диск нь 1.44Мбайтыг агуулдаг бол ED-ийн хувьд 2.8MB-ыг багтаана. ED диск нь ED драйверийг ашиглах бөгөөд ED нь HD  дискийг зөвшөөрнө.
-    Write-protect хамгаалалт: энэ нь дискэн дээр элдэв зүйл бичих болон бусад хандалтаас сэргийлдэг. Дискний баруун доод хэсэгт байрлах цоожоор хамгаалалтыг хийж өгдөг.

Дискийг арчлах
-    Дискийн гадаргуун дээр бүү хүр: өгөгдөл бичигдсэн хэсэгт бүү оролд.
-    Дисктэй болгоомжтой харьц: дискэн дээр бүү хүнд жинтэй зүйл тавь.
-    Диск бүхий физик орчноос зайлсхий: нар болон халуунд бүү удаан байлга. Мөн соронзон бүх зүйлээс холдуулах, химийн элементүүдээс зайтай байлгах.
-    Дискийн төхөөрмжид дискийг бүү орхи: Явахдаа дискийг төхөөрөмжөөс нь байнга авч бай.

FLOPPY DISKETTE DRIVE (FDD)
Персонал компьютерийг анх ажилд бэлтгэхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг дагалдах төхөөрөмж бол FDD буюу та бидний нэрлэдгээр уян дискний төхөөрөмж юм. FDD нь соронзон оптик буюу соронзон орны тусламжтайгаар биетийн оптик чанарыг өөрчлөх аргад тулгуурлагдан хийгдсэн байна. Тэгвэл FDD чухам ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэе.
FDD нь персонал компьютерийн хувьд гадаад санах байгууламж болдог уян дискийг ажилд бэлтгэх түүнд мэдээллийг хадгалах, хадгалагдсан мэдээллийг хуулах, буюу уг мэдээлэлд шууд хандан ямар нэг үйлдэл хийхэд гол удирдлагын буюу холболтын төхөөрөмж болдог байна.
FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг. Харин сүүлийн үед 5.25" ийн FDD-г ашиглах нь ховор болсон билээ.
 
FLOPPY DISKETTE (Уян диск)
Бага хэмжээний мэдээллийг хадгалах зориулалттай гадаад санах байгууламж юм. Уян дискийг хэмжээгээр нь 2, багтаамжаар 4 хувааж болно. Хэмжээний хувьд 3.5 ба 5.25 инч, багтаамжийн хувьд 3.5"-ийн 1.44mb, 2.88mb, ба 5.25"-ийн 360kb, 1.2Mb гэсэн 4 янз байдаг байна . Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь 3.5"ийн 1.44 mb багтаамж бүхий диск юм.

Уян дискний "Write protect" гэж юу вэ?
Дискэнд файл хуулах, хуулсан файлаа санамсаргүйгээр өөрчлөхөөс болон түүнийгээ вирустүүлэхгүй байх нь уян диск ашигладаг хүний хувьд чухал асуудал байдаг. Үүнд зориулсан хамгийн бодит хамгаалалт бол доорх зураг дээр сумаар заагдсан хэсэг юм. Энэ нь дискэнд гаднаас ямар нэг мэдээлэл хуулагдахаас хамгаалдаг. 5.25"-ийн дискний хувьд хамгаалалт уг сэтэрхийг бөглөх байдлаар хийгдэнэ. Харин 3.5"-ийн дискэн дээр зориулалтын түгжээг нээлттэй байдалд байлгавал хамгаалалттай харин хаасан байвал диск руу бичиж болно гэж үг.

Хатуу диск- HDD (Hard Disk Drive)
Хатуу дискийн төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн төхөөрөмжийг ихэвчлэн "hard drive" гэж дууддаг ба үүнийг хүмүүс ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй 2 зүйл юм.

HD (Hard disk)
Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Сүүлийн үеийн компьютерт дагалдаж ирж байгаа хатуу дискийн хэмжээ нь ихэвчлэн 1 Gb-с дээш байгаа. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг ашиглахаасаа өмнө хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана. Хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Жишээ нь: MS Word программ 16Мb, Windows 95 үйлдлийн систем 40Мb зай эзэлдэг.
80386SX,880386DX,80486SX микропроцессортой бол голдуу 40-120Мb ,80486 DX бол 120-210Мb багтаамжтай хатуу дисктэй байдаг.
Хатуу дискийн motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөгдлийг 66 Мbps хурдаар дамжуулдаг.
Мөн зөөврийн компьютерт зориулсан кредит картны хэмжээтэй хатуу диск байдаг.
Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдгээс гадна Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан үйлдвэрлэдэг.
<- Seagate фирмийн хатуу диск

Fragmenation & Defragmentation
Дисктэй адил, хатуу диск нь хаяглалт хийх үүднээс замуудаар мөн үл үзэгдэх 9 секторт хуваагдана. Өгөгдлийг хадгалахын тулд зам, сектор доторх кластеруудад хадгална. Класте гэдэг нь компьютерийн хандаж чадах хамгийн бага хадгалах нэгж бөгөөд энэ нь нэлээд хэдэн сектор руу (2-оос 8 хүртэл) хандана. (Кластерийн хэмжээ нь үйлдлийн систмээсээ голдуу хамаардаг.)
    Шинэ хатуу дискэнд өгөгдлийг хадгалахад эхнээс нь кластеруудад хадгалж эхэлдэг. Диск дүүрэнгүүт нь үйлдлийн систем нь аль чөлөөтэй зайнд өгөгдлийг хадгалдаг. Үүнийг fragment гэх буюу өөрөөр хэлбэл өгөгдлийг хатуу дискний аль сул зайнд байршуулахыг хэлнэ. Fragmented file-ууд нь өгөгдлийг хайхдаа нэмэлт хөдөлгөөнүүдийг хийдэг тул өгөгдөлд хандалт удаан байна. Дискийн хандалтыг түргэтгэхийн тулд defragment     хийх хэрэгтэй. Энэ нь хатуу дискэн дээрх файлуудыг ахин цэгцэлж дараалсан кластеруудад байрлуулахыг хэлнэ. Defragment-ийг зарим үйлдлийн систем өөрөө хийх боломжтой байдаг бол зарим нь тусгай программ хангамж шаарддаг.

Виртуаль санах ой
RAM-ыг нэмэгдүүлэхийн тулд виртуаль санах ой гэгдэх хатуу дискний сул зайг компьютер ашиглах тохиолдол гардаг. Хэрэв компьютерийн процессор болон үйлдлийн систем нь виртуаль  санах ойг ашиглахад зориулагдсан бол RAM-ын зай хязгаарлагдмал байгаа үед виртуаль санах ойг ашиглан тухайн агшинд олон программ хангамж ашиглах боломжтой. Үүнийг хийхдээ компьютерийн систем нь өргөтгөсөн Ram  мэтээр дискний сул зайг ашиглах бөгөөд энэ нь хатуу диск ба Ram хооронд программ өгөгдлийн swaps хэсэг юм. Виртуаль санах ой нь кэш санах ойтой харьцуулахад компьютерийн ажиллагааг илүү удаан болгодог.

Хатуу дискийн нэмэлт боломжууд
Miniaturization: хэрэв хатуу дискний багтаамж бага бол компьютерийн кабинет дотор нэмж хатуу диск суулгаж багтаамжийг нэмж болно.
External hard-disk drive: хэдий хатуу боловч диск нэмэх шаардлагатай ч кабинетэд зай байхгүй бол гадаад хатуу дискийг ашиглаж болно.
Removable hard-disks or cartridge systems:

Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.

CD-ROM (Compact Disk- Read Only Memory)
CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, текст, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD -гээс дууг зөвхөн сонсохоос, дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг.CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x зэрэг байдаг.
1х гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм.
2х нь секундэд 300 килобайт, 4х – 600Kb гэх мэт.
Компакт диск нь 120 мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650 Mb бөгөөд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото зураг, дүрс багтах боломжтой юм.
Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны CD-ч биш, текст,зураг, атлас, хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах CD (англи, герман хэл сурах г.м), тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD дээр бичиж гаргахаас гадна видео киног ч бичсэн байдаг.
 
CD-ROM    CD
CD-R (Compact Disk – Recordable)
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургын аппаратаар авсан зургын хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROМ дискэн дээр хуулж бичдэг байна. Энэ компакт диск дээрх зургуудийг CD-ROM бүхий компьютерээс харж болохоос гадна компьютергүй хүн Кодакийн Photo CD тоглуулагчийг телевизэд залган телевизээр харж болдог юм байна.

WORM disk (Write Once, Read Many disk)
Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Үүнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг.

CD-RW (Compact Disk – ReWritable)
Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хүмүүст зориулсан.

DVD (Digital Versatile Disk)
DVD (Digital Versatile Disk) нь оптик дискийн технологи юм. Энэ нь бидний сайн мэдэх CD буюу компакт дисктэй маш төстэй бөгөөд хэд дахин их хэмжээний мэдээллийг агуулдгаараа онцлогтой.
Компакт диск нь бүрэн хэмжээний уран сайхны киноны дүрсийг оролцуулахгүйгээр зөвхөн дууг нь бичихэд хүрэлцдэггүй байна. Уран сайхны киноны үргэлжлэх хугацаа нь 90 минут болон түүнээс дээш байдаг билээ. Ингээд киноны дүрс, киностудид орчин тойрны дуу авианы систем (театрт хэрэглэгддэг), киноны текст (субтитл) хадгалах зай, телевизор болон компьютерийн дэлгэцэнд таарсан дүрслэлийн 4:3 форматаас гадна 16:9 (киноны) формат зэргийг бүгдийг багтааж чадах мэдээллийн өндөр багтаамж бүхий диск шаардлагатай болжээ. Улмаар DVD-ийн мэдээллийн замуудыг CD-нийхээс ойрхон байрлуулах замаар уг асуудлыг шийдвэрлэж CD-ээс илүү, их хэмжээний мэдээллийг агуулж чадах дискийг гаргаж авсан байна.
Ердийн компакт дискийн мэдээллийн багтаамж нь 650 Мегабайт буюу 75 минутын дууны клипийг бичиж болдог бол DVD төхөөрөмжийн 2 давхарга бүхий 2 талд 17Gb хүртэлх кино, дууны клип зэрэг мэдээллийг хадгалах боломжтой.
Анх 1997 оны 9 сард Дисней студи өөрийн бүтээгдэхүүнүүдийг DVD дээр гаргах тухайгаа зарласан юм. Одоо Холливудын Columbia /Tristar, MGM, Polygram, Sony ба Warner-гийн кинонуудыг DVD дээр гаргаж байгаа ба цаашид ч гаргахаар төлөвлөж байна. DVD нь MPEG стандартыг ашигладаг.

 
 
Date: May 23rd, 2007 | Categories: Компьютер | By: | Comments: 11

11 Responses to Хадгалах төхөөрөмж

    ЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮЮ

    ХАЙЖ БАЙГАА ЗҮЙЛ ДЭЛГЭРЭНГҮЙ БУС БАЙНА

    хэхэ

    Маш дэлгэрэнгүй байна, юу ярина вэ ёстой их баярлалаа.

    jaahan huraangui bolgohgui

    zuragtaa tawsan bol goy bolxim bna

    bilgee

    novshoo end onovchtoi zuil alga gomo novshnuudaa

    byambaa

    DVD RW disk дээр шинээр юм бичиж болох уу?

    Duke

    Zoovriin hard-aa yaj nuutslaltai bolgoh ve? Eniig nadad zaagaad ogooch, tehgui bol gert uldeegeed yavchihaar hen durtai ni oroldood dotroos ni yum ustgachih geed baihiima

    Gomo ymuu

    Gomo pizda mini bitii shaagaad bai

    me2

    arai urt yma zlhu hurcle

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*