Internet Explorer 8 2008 оны дунд үед

Internet Explorer 8 2008 оны дунд үед

fp__internet-explorer-8.jpgКомпьютер хэрэглэгчдийн хамгийн түгээмэл интернэт хөтөчийг бүтээсэн Mozilla Foundation-ийнхэн саяхан 3 дахь үеийн төлөөлөгч болох Firefox 3 хөтөчийн  Beta 2 туршилтын хувилбарыг гаргасан билээ. Одоо Firefox 3 цахим хөтөчийн албан ёсны хувилбар хэрэглэгчдэд хүрэхэд ердөө сар гаруйн хугацаа үлдэхтэй үгүйтэй болжээ. 

Нөгөө талд Firefox-ийн мөнхийн өрсөлдөгч Microsoft-ийн бүтээгдэхүүн Internet Explorer 7 нь өнгөрсөн оны 10 сараас хэрэглэгчдийн танил болж эхэлсэн. Өмнөх хувилбаруудаа бодвол хамгаалалт болон ашиглалтын мэдэгдэхүйц дэвшилийг авчирч чадсан IE7 хөтөчийн үе залгамжлагчийг бэлтгэхээр Microsoft-ийнхэн тун шаргуу ажиллаж буй мэдээлэл байна.

Мicrosoft-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн блогт дурьдсанаар тэд Internet Explorer 8-г бүтээж байгаа бөгөөд анхны бета туршилтын хувилбар 2008 оны эхний хагаст бэлэн болох аж. Microsoft уг хувилбарыг ямар ч платформын систмемтэй таарч тохирон ажиллаж чаддаг байхад нь голлон анхаарч байгаа ба IE7 хөтөчөд тулгараад байсан Cascading Style-Sheet (CSS) цахим хуудас загварчлалтай холбоотой зарим гажигийг залруулж буй юм байна.

Юуны түрүүнд одоогоор IE8 нь цахим хуудас стандартчилал, тохиромжит байдлыг шалгах нийтлэг шалгуурын нэг “Acid2 Browser Test”-ийг тун амжилттай даваад байгааг түүнийг хөгжүүлэгч багийнхан тун бахархалтайгаар мэдэгдээд байна.

Бичсэн: T.T.S  
cyberworld.origo.mn

Date: January 4th, 2008 | Categories: Интернэт | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*