Интернэт дэх хаяг

Интернэт дэх хаяг

htt.jpgИнтернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компьютертэй харьцаж мэдээлэл хайх боломжтой. Vvнд хаяглалт онц чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байдаг. Та броузер дээрээ аль нэг сайтын хаягийг(домэйн нэрийг) бичмэгц, эсвэл аль нэг хаягаар(домэйн нэр бүхий и-мэйл сайтын нэг хэрэглэгч/хайрцаг руу) и-мэйл илгээмэгц тэр бүгд эхлээд заавал домэйн нэрийн үйлчилгээний сервэр рүү хандаж зохих IP-хаягийг нь олоод дараа нь ажиллаж эхэлдэг. Иймд домэйн нэрийн үйлчилгээ бол Интернэтийн хамгийн чухал бөгөөд гол холбогч үйлчилгээ юм.


Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэдэг.

-Хэрэглэгчдэд зориулсан программ хангамжийн хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр гэдэг. Та бидний мэдэх yahoo.com, mol.mn бүгд домэйн нэр, хэрэглэхэд хялбар болгодог хаяг.

-Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх буюу IP address: 204.71.200.69. Энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг. Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компьютерvvдын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг. Уг нь бол энэ тоон хаяг буюу IP хаягийг л хэрэглэвэл зохих байж л дээ. Гэвч энэ нь хэрэглэгчдэд тогтооход амаргvй байсан тул домайн нэр хэрэглэдэг болжээ. Америкууд Интернэтийн ертөнцийг байгуулахад илvv их хөрөнгө оруулсан болоод ч тэр vv ямар ч гэсэн Америкаас бусад бvх орны вэб хуудас ардаа тухайн улсыг заасан домэйн нэртэй байдаг.

Edu.
боловсролын байгууллага гэдгийг заана

Com.
бизнес худалдааны байгууллагыг заана.

Gov.
засгийн газрын харьяа байгууллагын вэб

Mil.
цэргийн байгууллага

Net.
сvлжээ гэсэн утгыг заана

Org.
ашгийн бус байгууллага гэсэн утга

CA.
Канадынх

AU.
Австралынх

UK.
Английнх

DE.
Германых

JP
. Японых

MN.
Монголынх

RU.
Оросынх

CN.
Хятадынх
Жишээ нь university.edu гэж байвал Америкийн их сургуулийн хаяг university.edu.ru гэж байвал Оросын их сургуулийн вэб хаяг юм.

Функционал домэйн нэр гэдэгт аливаа хуулийн этгээд, албан байгууллага, хувь хүн дангаар өмчлөх эрхгүйгээр, зөвхөн .МN домэйн нэр бүртгэгчээс тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан гаргасан дараах нэрүүдийг дангаар нь ойлгоно. Үүнд: gov.mn, edu.mn, org.mn домэйн нэрүүд орно.

GOV.MN
– Засгийн Газрын болон төрийн байгууллагууд, нийслэл, хот, сум, дүүргийн засаг даргын тамгын газар, төрийн аливаа ажил, үйлчилгээний холбогдолтой домэйн нэрийг бүртгэх зорилгоор энэхүү ангилалыг гаргасан. Энэ домэйн нэрийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо бүртгэж байгаа. Албан тоотын дагуу үнэ төлбөргүй бүртгэдэг.

EDU.MN 
–   Боловсрол, Шинжлэх Ухааны бүхий л салбар, бүх шатны сургууль, сургалт танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, соёлын төвүүдийн домэйн нэрийг бүртгэх зорилгоор энэхүү ангилалыг гаргасан. Энэ домэйн нэрийг “Эрдэмнэт” сүлжээ бүртгэж байгаа. Албан тоотын дагуу үнэ төлбөргүй бүртгэдэг.

ORG.MN
- Төрийн бус бөгөөд ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг нийгэм олон нийтийн хөгжил, нийгмийн харилцаа, эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлтэй аливаа байгууллага, холбоо, эвлэл, сангийн домэйн нэрийг бүртгэх зорилгоор энэхүү ангилалыг гаргасан. Албан тоотын дагуу бүртггэнэ. Эрх нээлгэх хураамж төлөөд цаашид үнэгүй ашиглах боломжтой.

Date: December 27th, 2007 | Categories: Интернэт | By: | Comment: 1

One Response to Интернэт дэх хаяг

    HI Admin E-commerce-iin talaar medee medeelel oruulaach/ E-commerce gej yu be? Xend ymar xeregtei geel

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*