Microsoft Excel 2000 Хичээл 18

Microsoft Excel 2000 Хичээл 18

Энэхүү хичээлээр байгуулагдсан хүснэгтэн мэдээлэлд тодорхой нөхцөл тавьж оновчтой утгыг олох аргуудтай танилцах болно.

18.1. Параметр сонгох
Хэрэглэгч тодорхой утганд хүрэхийн тулд тэр нүдний нөлөөлөгч нүднүүдийн утгыг өөрчлөх шаардлагатай. Уг нөлөөлөгч нүднүүдийн өгөгдлийг Tools/GoalSeek командаар тодорхойлно. Энэ командыг хэрхэн ашиглахыг жишээгээр авч үзье.

Хичээл 18. Хүснэгтэн мэдээллээс оновчтой утгыг байгуулах

Энэхүү хичээлээр байгуулагдсан хүснэгтэн мэдээлэлд тодорхой нөхцөл тавьж оновчтой утгыг олох аргуудтай танилцах болно.

18.1. Параметр сонгох

Хэрэглэгч тодорхой утганд хүрэхийн тулд тэр нүдний нөлөөлөгч нүднүүдийн утгыг өөрчлөх шаардлагатай. Уг нөлөөлөгч нүднүүдийн өгөгдлийг Tools/GoalSeek командаар тодорхойлно. Энэ командыг хэрхэн ашиглахыг жишээгээр авч үзье.

Дадлага, дасгал №18. Хүснэгтэн мэдээллээс оновчтой утгыг байгуулах

Жишээ 18.1.

5 жилийн дараа $150000-той болохын тулд хадгаламжийн 12%-ийн хүүтэй банканд хэдэн долларыг хадгалуулах вэ?
– Тодорхой утганд хүрэхийн тулд бодолтыг томъёолох хэрэгтэй.
Тухайлбал, $100000 хадгалуулбал хэдэн доллар авч болохыг (ирээдүйн үнэ цэнэ) тооцоолъё (Зураг 18.1).

ex195
Зураг 18.1. $100000-ын ирээдүйн үнэ цэнийг тооцоолсон нь

Хүүгийн хүүг тооцоход өсөлтийн коэффициент нь В8 нүдэнд дараах байдлаар тодорхойлогдоно: =(1+B6)^B4
Үүнд: В6-г 1-ээр нэмэгдүүлж, суурь болгож авах ба илтгэгч нь В4 болно. Олгох мөнгө нь өсөлтийн коэффициентоос шууд хамаарч, В10 нүдэнд дараах байдлаар тодорхойлогдоно: =В8*В2 /Өөрөөр хэлбэл, $100000 хадгалуулбал $176234 болж өснө/.
-Бодлогынхоо үндсэн хэсэгт оръё. Үүнд:

1. Бодолтын үр дүн бичигдсэн нүдийг идэвхжүүлнэ. Жишээ 18.1-ийн хувьд В10 нүдийг идэвхжүүлнэ.
2. Tools/Goal Seek командыг сонгоно.
3. Goal Seek харилцах цонх (Зураг 18.2) нээгдэнэ. Талбаруудын мөрүүдийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
Set cell: Хүрэхийг хүсэж байгаа утгыг буюу бодолтын үр дүн бичигдэх нүдний хаягийг тодорхойлно. Хэрэв тухайн нүд идэвхтэй тохиолдолд Tools/Goal Seek командыг сонгоход уг талбар автоматаар тодорхойлогдоно.
Тo үalue: Хүсэж буй утгаа бичнэ.
By changing cell: Хүсэж буй утганд хүрэхийн тулд өөрчилж болох утгын хаягийг тодорхойлно.

ex196
Зураг 18.2. Goal Seek харилцах цонх

Энд хаягийг гарнаас оруулж болохоос гадна хулганы тусламжтайгаар хүрээлэх аргаар нүдийг тэмдэглэж тодорхойлж болно.
Энэ 3 талбар нь аль нөлөөлөгч нүдний утгыг өөрчилж (By changing cell), ямар утганд хүрэх (To үalue), тэр утга нь нөлөөлөгч нүднээс ямар томъёогоор хамаарч аль нүдэнд бичигдэх (Set cell) гэсэн асуудлуудыг тодорхойлж өгч байна.
4. Талбаруудыг тодорхойлоод, ОК товчлуур дээр дарна.
5. Goal Seek Status харилцах цонх нээгдэх ба тодорхой алхамтайгаар хүсэж буй утгыг хайна. Хайлтын дүнд энэ цонхны зүүн дээд хэсэгт тухайн хүсэж буй утга олдсон эсэх талаар мэдээлэл гарна. Тухайн үед олдоод байгаа утга Current үalue талбарт, хүсэж буй утга Target үalue талбарт бичигдсэн байдаг (Зураг 18.3). Жишээ 18.1-ийн хувьд хайлтыг дуустал нь явуулж, ОК товчлуур дээр дарахад В2 нүдний утга $85114, B10 нүдний утга $150000 болж өөрчлөгдсөн нь 5 жилийн дараа $150000 авахын тулд $85144-ыг 12%-ийн хүүтэйгээр банканд хийх хэрэгтэй гэж бодлогын хариу гарч байна.

Харин нэлээд олон алхамтай тохиолдолд Pause товчлуур дээр дарж, хайлтыг түр зогсоох боломжтой бөгөөд Goal Seek Status харилцах цонхны зүүн дээд хэсгээс алхамын итерацын дугаарыг, Target үalue:, Current үalue талбаруудаас тухайн утгуудыг харах боломжтой.
Step товчлуур дээр дарах замаар алхамыг нэг нэгээр нэмэгдүүлж, дээрх утгууд хэрхэн өөрчлөгдөхийг харж болно. Continue товчлуур дээр дарж хайлтыг үргэлжлүүлнэ. Cancel товчлуур дээр дарж хайлтыг зогсооно. Хайлтын олсон утгаар хүснэгтэн мэдээллээ өөрчлөх тохиолдолд ОК товчлуур дээр дарна. Хэрэв Pause товчлуур дээр дарсны дараа шууд ОК товчлуур дээр дарсан тохиолдолд Current үalue талбарт бичигдсэн утга Таны хүсэж буй утга болж өөрчлөгдөнө.

ex199
Зураг 18.3. Шийд олдсоныг мэдээлж буй Goal Seek Status харилцах цонх

Дасгал 18.1.1.

Сард 100 сая төгрөгний борлуулалт хийж 7%-ийн цэвэр ашигтай ажилладаг компани жилийн дараа 250 сая төгрөгний борлуулалт хийхийн тулд хэдэн хувийн цэвэр ашигтай ажиллах вэ? (7,9348%)

Дасгал 18.1.2

Сард 100 сая төгрөгний борлуулалт хийж 7%-ийн цэвэр ашигтай ажилладаг компани жилийн дараа 250 сая төгрөгний борлуулалт хийхийн тулд энэ сард хэдэн төгрөгний борлуулалт хийх ёстой ? (111002990,81 Ґ)

18.2. Хүснэгтэн утгыг байгуулах

Аливаа томъёонд янз бүрийн утгуудыг оруулж, утгаас хэрхэн хамаарч байгааг сонирхохын тулд Data/Table командаар Microsoft Excel 2000 программ дээр хялбархан гүйцэтгэж, хүснэгтээр утгыг илэрхийлэх боломжтой.

Байгуулагдах хүснэгт нь нэг буюу хоёр хувьсагчтай байж болно. Хэрэв хувьсагч баганы дагуу өөрчлөгдөж байвал баганы хувьсагч, мөрийн дагуу өөрчлөгдөж байвал мөрийн хувьсагч гэнэ.

18.2.1. Нэг хувьсагчаар хүснэгтэн утгуудыг байгуулах

18.2.2. Хоёр хувьсагчаар хүснэгтийн утгыг байгуулах

Жишээ 18.2.1.

Зураг 18.1-ийн хадгаламжийн хүү нь өсөлтийн коэффициент, олгох мөнгө хоёрд хэрхэн нөлөөлж, нөгөө талаас энэ хоёр нь хадгаламжийн хүүнээс хэрхэн хамаарч байгааг Data/Table командыг ашиглан хүснэгтээр илэрхийлье.

Энд зөвхөн хадгаламжийн хүү гэсэн нэг хувьсагч байна. Хувьсагчийн янз бүрийн утгуудад өсөлтийн коэффициент, олгох мөнгө хоёрын утгуудыг олох хэрэгтэй. Үүний тулд:

ex200
Зураг 18.4. Нэг хувьсагчийн хүснэгтийг  байгуулахын тулд хийгдэх сонголтууд

1. Хадгаламжийн хүүнүүдийн утгуудыг оруулж өгнө. Үүнийг D2-D15 нүднүүдэд оруулъя (Зураг 18.4-ийн Sheet 9 ажлын талбар).
2. E2 нүдэнд коэффициент олдог =(1+B6)^B4 гэсэн томъёог, F2 нүдэнд олгох мөнгө олдог =B8*В2 гэсэн томъёог тус тус бичиж өгнө.
3. Хувьсагчийн утгуудын хамт бодолт хийгдэх мужийг тэмдэглэнэ. Жишээ 18.2.1-ийн тухайд, D2:F15 мужийг тэмдэглэнэ.
4. Data/Table командыг сонгоно.
5. Нээгдэх Table харилцах цонхны (Зураг 18.4-ийн харилцах цонх) мөрүүдэд хувьсагчдын анхны утгын хаягийг тодорхойлж өгнө. Жишээ 18.2.1-ийн хувьд анхны утга нь В6 нүдэнд байгаа тул Column input cell талбарт $B$6 гэж тодорхойлогдох ёстой.
6. ОК товчлуур дээр дарахад тэмдэглэгдсэн муж утгуудаар дүүргэгдэж бидний зорилго биеллээ олно (Зураг 18.5)
Хүснэгтэн утгын E ба Ү баганы аль нэгэн нүдийг идэвхтэй болгоход томъёоны мөрөнд {=TABLE(,B6)} гэсэн томъёо байгаа нь нэг хэмжээст массив гэдгийг илтгэж байна.

ex201
Зураг 18.5. D2:F15 мужид нэг хувьсагчийн хүснэгтийг байгуулсан нь

Дасгал 18.2.1.

Дасгал 18.1.1-ийн цэвэр ашгийн хувь өсөлтийн коэффициент ба борлуулалтанд хэрхэн нөлөөлж, нөгөө талаас энэ хоёр нь цэвэр ашигаас хэрхэн хамаарч байгааг хүснэгтэн утга байгуулж харуулна уу?

Жишээ 18.2.2.

Зураг 18.1-ийн хадгаламжийн хүү нь өсөлтийн коэффициент, олгох мөнгө хоёрд хэрхэн нөлөөлж, нөгөө талаас энэ хоёр нь хадгаламжийн хүү болон хадгаламжийн хугацаанаас хэрхэн хамаарч байгааг Data/Table командыг ашиглан хүснэгтээр илэрхийлье.
Энд хадгаламжийн хүү, хадгаламжийн хугацаа гэсэн 2 хувьсагчтайгаар олгох мөнгөний утгуудаар хүснэгтэн утгыг үүсгэе.

ex202
Зураг 18.6. Хоёр хувьсагчийн хүснэгтийг байгуулахад тулд хийгдэх сонголтууд

1. Жишээ 18.2.2-ын хувьд D2-D15 нүднүүдэд хүүний утгуудыг оруулна. Иймд хүү нь баганы хувьсагч болно.
2. Хугацааны утгуудыг мөрийн дагуу E1-G1 нүднүүдэд оруулах ба эдгээр нь мөрийн хувьсагч болно.
3. Баганы хувьсагч, мөрийн хувьсагч хоёрын огтлолцолд утгыг гаргах томъёог бичиж өгнө. Өөрөөр хэлбэл, D1 нүдэнд =(1+В6)^B4*B2 гэсэн томъёог бичнэ.
4. Хүснэгтэн утгын муж (D1-G15)-ийг тэмдэглэнэ (Зураг 18.6-гийн Sheet 9 ажлын талбар).
5. Data/Table командыг сонгоно.
6. Нээгдэх Table харилцах цонхны (Зураг 18.6-гийн Table харилцах цонх) Row input cell талбарт мөрийн хувьсагчийн анхны утгын хаягийг, Column input cell талбарт баганы хувьсагчийн анхны утгын хаягийг тус тус тодорхойлж өгнө.
7. ОК товчлуур дээр дарахад Е2-G15 нүднүүд нь {=TABLE(B4,B6)} гэсэн массив томъёоны дагуу утгуудаар дүүргэгдэнэ (Зураг 18.7).

ex203
Зураг 18.7. D2:G15 мужид хоёр хувьсагчийн хүснэгтийг байгуулах

Data/Table командаар хүснэгтэн утгуудыг үүсгэхийн тулд томъёонд хэрэглэгдэх тогтмолууд, хувьсагчдын анхны утгуудыг эхэлж тодорхойлох хэрэгтэй нь харагдаж байна. Жишээ нь: В2, В4, В6, В8.

Хүснэгтэн утгуудыг байгуулах нь ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэсэн ажил төдийгүй тухайн зүйлдээ тохирох хувьсагчдын утгыг сонгох боломжийг олгодог.

Жишээ болгон авсан хоёр хувьсагч хоёулаа хамаарагч /томъёотой/ нүдэндээ шууд хамааралтай байгаа тул хүснэгтэн утгуудын ач холбогдол сайн мэдрэгдэхгүй байна. Хэрэв нэг хувьсагч нь шууд хамааралтай, нөгөө хувьсагч нь урвуу хамааралтай тохиолдолд томъёоны утга хувьсагчдын аль хос утганд хамгийн их, хамгийн бага утгыг авч байна вэ? гэдгээс хамааруулан хувьсагчдын утгыг сонгож, хүснэгтэн утгын ач холбогдлыг Та илүүтэй мэдрэх болно.

Дасгал 18.2.2.

Дасгал 18.1.1-ийн цэвэр ашгийн хувь нь өсөлтийн коэффициент ба боруулалтанд хэрхэн нөлөөлж, нөгөө талаас энэ хоёр нь цэвэр ашгийн хувь болон борлуулалт хийгдэх хугацаанаас хэрхэн хамаарч байгааг хүснэгтэн утга байгуулж харуулна уу?

18.3. Шийд хайх программ

Тодорхой нөхцөлтэй үр дүнгээс хувьсагчдын утгууд нь хамаарах нийлмэл нэг цогцод бодолт хийхэд Solүer программыг өргөн ашигладаг. Өөрөөр хэлбэл хувьсагчдын тодорхой утгуудын тусламжтайгаар бусад утгууд нь хоорондоо томъёогоор холбогдсон хүснэгтийг байгуулж, буцаагаад бодолтын эцсийн дүнд тавигдах нөхцөлд тохируулан автоматаар хувьсагчдын утгуудыг олох боломжийг Solүer программ олгодог.
Solver программтай дараах жишээгээр танилцая.

Жишээ 18.3.

Дэлгүүрийн эзэн Зураг 18.8-ын хүснэгтийн А4-А9 нүднүүдэд бичигдсэн барааг харгалзан нэг бүрийг В багана дахь үнээр, С багана дахь тоогоор, нийтдээ 29375 ширхэг (C11) барааг $345875.4 (D11)-ын үнэтэйгээр үйлдвэрээс авах боломжтой. Дэлгүүрийн эзэн дараах тооцоог хийсэн (Зураг 18.8). Үүнд:

ex204
Зураг 18.8. Дэлгүүрийн эзний хийсэн тооцоо

D багана нь харгалзан тухайн барааг авах нийт үнэ буюу В ба С баганы үржвэрээр тодорхойлогдоно. E багана нь тогтмол утгууд. Ү буюу нэмэх үнэ багана нь D баганаас E баганаар хувилж тодорхойлогдоно. Харин G багана нь авах үнэ, нэмэх үнийн нийлбэр буюу D ба Ү багануудаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, D, Ү, G баганууд нь бусдаасаа хамаарагч баганууд.
Дэлгүүрийн эзэн 30000 ширхэг барааг $450000-оор худалдаж авах саналтай бөгөөд чухам аль бараанаас хэдийг авах вэ? гэдгээ Solүer программын тусламжтайгаар шийднэ.
– Бэлтгэх ажил:

1. Хувьсагчдын тодорхой утганд тооцоог хийж, бодолтын утгуудыг хүснэгтээр загварчлана. Энэ нь Жишээ 18.3-ын хувьд, дэлгүүрийн эзний хийсэн тооцоо (Зураг 18.8).
2. Өөрчлөх хувьсагчийг тодорхойлно. Жишээ 18.3-ын хувьд, дэлгүүрийн эзэн авах бараануудын тоо хэмжээг өөрчилж чадах тул эдгээр нь хувьсагч болно.
3. Тавигдах нөхцлүүдийг тодорхойлно. Дэлгүүрийн эзний санал тавигдах нөхцөл болно. Мөн хувьсагчдын онцлогоос хамаарч нөхцөл тавигдана. Өөрөөр хэлбэл, барааны тоо хэмжээ бүхэл, эерэг тоо байна гэсэн нөхцлүүд тавигдана.
– Үндсэн ажил:
4. Solүer программыг ачаалахын тулд Tools/Solүer командыг сонгоно.
5. Нээгдэх Solүer Parameters харилцах цонхонд (Зураг 18.9) дараах сонголтыг хийнэ. Үүнд:

1-Эцсийн үр дүн бичигдэх нүдний хаягийг тодорхойлно.
2-1-д тодорхойлогдсон хаяг дахь утга нь хамгийн их байхаар хувьсагчдын утгыг олох тохиолдолд Max, хамгийн бага байхаар хувьсагчдын утгыг олох тохиолдолд Min товчлуурыг сонгоно. Харин тодорхой нэг утгатай тэнцүү байх тохиолдолд Үalue of товчлуурыг сонгоод, харгалзах талбарт тэнцүү байх утгыг бичиж өгнө. – Хувьсагчдын хаягийг тодорхойлно. Хувьсагчдын хаяг дахь нүднүүд нь тогтмол утгатай байдаг. Хувьсагчдйн хаягийг автоматаар тодорхойлуулах тохиолдолд Guess товчлуур дээр дарна. Жишээ 18.3-ын хувьд $B$4:$C$9 гэсэн мужийг тодорхойлох ба энэ нь бодлогын нөхцлийг хараахан хангахгүй байгаа тул $С$4:$C$9 гэж өөрчилж тодорхойлно.

4 – Нэмэлт нөхцлүүдийг тодорхойлно. Add товчлуур дээр дарахад Add Constraint харилцах цонх нээгдэх ба Cell Reference талбарт нөхцөл тавигдах мужийн Solүer Parameters хаягийг, Соnstraint талбарт нөхцлийн утгыг тодорхойлно. Харин энэ 2 мөрийн хооронд орших нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас жишилтийн оператор (>=, <=, =), эсвэл хувьсагчийн төрлийг (int-бүхэл тоо, bin-бинарь тоо /бодит тоог тодорхойлохгүй/) сонгоно. Дахин нэмж нөхцөл тодорхойлох тохиолдолд Add товчлуур дээр дарна. Нөхцлүүдээ тодорхойлж дууссаны дараа ОК товчлуур дээр дарж, Solүer Parameters харилцах цонхонд шилжинэ. Нөхцлийг өөрчлөх тохиолдолд Subject to the Constraints бүлгээс тухайн нөхцлөө идэвхжүүлээд, Change товчлуур дээр дарахад Change Constraint харилцах цонх нээгдэх ба энэ нь Add Constraint харилцах цонхтой адилхан бүтэцтэй. Харин нөхцөл арилгах тохиолдолд Subject to the constrains бүлгээс уг нөхцлийг идэвхжүүлээд, Delete товчлуур дээр дарна. Жишээ 18.3-ын тухайд, нөхцөл дараах байдлаар тодорхойлогдоно:

ex205

5-Solver Parameters харилцах цонхны бүх сонголт, тодорхойлолтуудыг хийсний дараа тохирсон шийдийг хайлгаж эхлэх авах тохиолдолд Solve товчлуур дээр дарна.
6-Харилцах цонхыг хаах бол Close товчлуур дээр дарна.

ex206

Зураг 18.10. "Шийд олдсон " гэсэн мэдээллийг  агуулсан Solver Results харилцах цонх


7-Options товчлуураар нээгдэх Solүe Options харилцах цонхонд бодолтыг хийх алхамыг тохируулна.
8-Харилцах цонхонд хийгдсэн бүх сонголт, тодорхойлолтуудыг хүчингүй болгох тохиолдолд Reset All товчлуур дээр дарна.
9-Лавлах.
6. Solүe товчлуур дээр дарна. Төлөвийн мөрөнд бодолтын алхамын явц харагдана. Харин бодолтыг үргэлжлүүлэх хугацаа, эсвэл итерац дууссан тохиолдолд The maximum time /эсвэл iteration/ limit was reached; -гэсэн мэдээлэл бүхий Show Trial Solution харилцах цонх нээгдэнэ. Бодолтыг түр зогсоогдох үеийн хувьсагчдын утгыг хадгалах тохиолдолд Saүe Scenario товчлуур дээр дарж, хадгалах нэрийг өгнө. Бодолтыг үргэлжлүүлэх тохиолдолд Continue, таслах тохиолдолд Stop дарна.
7. Бодолтын төгсгөлийн хүснэгтэн мэдээллийн ажлын талбаруудыг агуулсан Solүer Results харилцах цонх нээгдэнэ. Шийд олдсон тохиолдолд Solүer found a solution. (Зураг 18.10) гэсэн мэдээллийг агуулсан байдаг.
8. Олсон шийдээ хувьсагчдын нүдэнд оруулан тавих тохиолдолд Keep Solүer Solution, эсрэг тохиолдолд Restore Original Үalue товчлуурыг сонгоно. Бодолтын явцын талаар мэдээлэл авахыг хүсвэл Reports талбарын жагсаалтаас сонголтыг хийнэ. Үүнд:
Answer-Баримтанд Answer Reports нэртэй ажлын талбар үүсэх ба эндээс бодолтын үр дүн (Target cell) болон хувьсагчид (Adjustable cell)-ын хуучин утга (Original үalue), шинэ утга (Final үalue)-ууд, мөн тавигдсан нөхцлийн тухай хүснэгтэн мэдээллийг харж болно.
Sensitiүit-Баримтанд Sensitiүity Reports нэртэй ажлын талбар үүсэх ба эндээс бодолтын нарийвчлалын тухай мэдээлэл байх бөгөөд бүхэл хувьсагчдын хувьд энэ ажлын талбар үүсэхгүй.
Limits-Баримтанд Limits Reports нэртэй ажлын талбар үүсэх ба эндээс бодолтын явцад үр дүн (Target cell) болон хувьсагчид (Adjustable cell)-ын авсан хамгийн их, хамгийн бага утгуудын тухайн мэдээлэл байх бөгөөд бүхэл хувьсагчдын хувьд энэ ажлын талбар үүсэхгүй.
Олдсон хувьсагчдын утга /шийд/-ыг хадгалах бол Saүe Scenario товчлуур дээр дарж хадгалах нэрийг өгнө. Ингэж хадгалагдсан хувьсагчдын утгуудыг Tools/Scenarios командын тусламжтайгаар Scenario Summary ажлын талбарыг үүсгэж, ашиглаж болно.
Жишээ 18.3-ын тухайд, Report талбараас бүгдийг нь сонгоё.
9. Зохих үйлдлүүдийг гүйцэтгэсний дараа ОК товчлуур дээр дарж, шийдийг олно.
Жишээ 18.3-ын тухайд, Зураг 18.11-ийн үндсэн талбар болох Sheet10-ын C4-C9 нүднүүдэд олдсон шийд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн эзэн аль бараанаас хэдийг авах вэ гэдгийг эдгээр нүдний утгууд тодорхойлж өгч байна.
Бүхэл тоон хувьсагчид байгаа учраас зөвхөн Answer Report ажлын талбар үүснэ.

ex207
Зураг 18.11. Дэлгүүрийн эзний гаргах шийдвэр


Дасгал 18.3.

Зураг 18.8-ын Нэмэгдэх хувь дундажаар 9%-иас хэтрүүлэхгүй, Зарах үнийн нийт дүн 1.5%-иар өссөн байхаар Нэмэгдэх хувиудыг шинэчлэн тогтооно уу.

{mos_fb_discuss:22}

Date: July 5th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comments: 6

6 Responses to Microsoft Excel 2000 Хичээл 18

    uukaa

    bayrlalaa. heregtei ym orulsan bn.dasgaluudiig ni ajillahad oilgomjtoi bla.thanks

    Badral

    goal seek komandiihaa zuragnuudiig oruulchval uul ni oilgomjtoi baihsan zuraggyi bolohoor neg l sain oilgohgyi l baina shyy

    bs

    goal seek komandiinhaa zuragnuudig oruulad uguuch

    lena

    zurag ni ygd bhgue
    oruulj uguuch

    tanai hicheeliin chn zuragnuud ni haragdahgvi bna yah we?

    zurag ni yagaad haragdahgvi oruulj uguuch

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*