Microsoft Excel 2000 Хичээл 17

Microsoft Excel 2000 Хичээл 17

Энэхүү хичээлээр нийлмэл функцуудтай танилцаж, тэдгээрийн тусламжтайгаар хүснэгтэн мэдээллүүдэд боловсруулалт хийх тухай үзнэ.
Нийлмэл функцуудыг ашиглах явцад буюу холбогдох команд нь тухайн цэсэнд байхгүй бол ухайн функцад харгалзах дэд программ компьютерт ачаалагдаагүй буюу суулгагдаагүй тохиолдолд Microsoft Excel программыг дэд программуудаар өргөтгөх шаардлага гардаг.
Шаардлагагүй олон дэд программыг ачаалах нь санах ойг дүүргэх муу талтай тул зөвхөн хэрэглэх үедээ сонгож ачаалах хэрэгтэй.

Хичээл 17. Хүснэгтэн мэдээллийг боловсруулах
Энэхүү хичээлээр нийлмэл функцуудтай танилцаж, тэдгээрийн тусламжтайгаар хүснэгтэн мэдээллүүдэд боловсруулалт хийх тухай үзнэ.
Нийлмэл функцуудыг ашиглах явцад буюу холбогдох команд нь тухайн цэсэнд байхгүй бол ухайн функцад харгалзах дэд программ компьютерт ачаалагдаагүй буюу суулгагдаагүй тохиолдолд Microsoft Excel программыг дэд программуудаар өргөтгөх шаардлага гардаг.

Шаардлагагүй олон дэд программыг ачаалах нь санах ойг дүүргэх муу талтай тул зөвхөн хэрэглэх үедээ сонгож ачаалах хэрэгтэй.
Дэд программуудыг ачаалахдаа:

1. Tools/Add-Ins командыг сонгоно.
2. Нээгдэх Add-Ins харилцах цонхны Add-Ins aүailable талбарын жагсаалтаас дэд программуудын харгалзах нэрийг сонгоно. Энэ жагсаалтад Program Files\Microsoft Office\Office \Library хавтас эсвэл, Library хавтасийн дэд хавтаст харгалзах программуудын нэр оршин байна. Тухайлбал, Solүer Add-in, Report Manager г.м.
3. ОК товчлуур дээр дарна.

Add-Ins aүailable талбарын зөвхөн сонголттой дэд программууд ачаалагдана.
Microsoft Excel программыг дэд программаар ачаалах явцад дараах тохиолдлууд гарч болно.

Үүнд:
– Add Ins харилцах цонхны Add-Ins aүailable талбарын жагсаалтаас нэрийг сонгон ачаалахад "Cannot find add-in …<дэд программын зам ба нэр>. Delete from list? (… зам ба нэртэй дэд программыг олохгүй байна. Жагсаалтаас хасах уу?)" гэсэн анхааруулсан мэдээлэл бүхий цонх нээгдэх (Library болон түүний дэд хавтаснаас харгалзах файл нь арчигдсан тохиолдолд энэ цонх нээгдэх ба Add-Ins aүailable талбарын жагсаалтаас тухайн программын нэрийг хасах тохиолдолд Yes, хасахгүй тохиолдолд No товчлуур дээр тус тус дарна);
– Microsoft Excel программыг өргөтгөх дэд программын нэр энэ жагсаалтад байхгүй байх.
Хэрэв тухайн дэд программын харгалзах файл Library хавтаснаас өөр хавтаст оршин байгаа тохиолдолд:
– Add Ins харилцах цонхны Browse товчлуур дээр дарна.
– Browse харилцах цонхноос тухайн дэд программын нэр оршин байгаа хавтаст хандан файлыг дуудна. Тухайлбал, Solүer Add-in, Report Manager программуудад харгалзах файлууд нь …Solver Solver.xla, Reports.xla г.м.
– OK товчлуур дээр дарна. Browse харилцах цонх хаагдаж, Add-Ins available бүлгийн жагсаалтад дэд программын нэр нэмэгдэнэ.

Microsoft Excel программын дэд программыг ачаалах явцад тухайн дэд программын файл суулгагдаагүй тохиолдолд эх дискнээс (install disk) суулгана. Дэд программыг суулгахдаа:

1. Start товчлуур дээр дарна.
2. Нээгдэх Windows жагсаалтаас Settings талбарыг сонгоно.
3. Нээгдэх жагсаалтаас Control Panel талбарыг сонгоно.
4. Нээгдэх Control Panel цонхноос Add/Remoүe Programs (Add Remove Programs) талбарт хулганы заагуурыг байрлуулан хос даралтыг хийнэ.
5. Нээгдэх Add/Remoүe Programs Properties харилцах цонхны Install/Uninstall хэсгээс Microsoft Excel программыг Microsoft Office 2000 программын хамт суулгасан бол Microsoft Office 2000-г (дангаар нь суулгасан тохиолдолд Microsoft Excel гэдгийг сонгоно. Энд зарчмын ялгаа байхгүй) сонгоод, Add/Remoүe товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Microsoft Office 2000-Setup харилцах цонхноос Add/Remoүe товчлуур дээр дарна.
7. Нээгдэх Microsoft Office 2000-Maintenance харилцах цонхноос Microsoft Excel-ийг сонгоод, Change Option товчлуур дээр дарна.
8. Нээгдэх Microsoft Office 2000- Microsoft Excel харилцах цонхноос Add-ins товчлуурыг идэвхжүүлээд, Change Option товчлуур дээр дарна.
9. Нээгдэх Microsoft Office 2000-Add-ins харилцах цонхноос суулгах дэд программын нэрийг сонгон, ОК товчлуур дээр дарна.
10. Нээгдэх Microsoft Office 2000- Microsoft Excel цонхноос ОК товчлуур дээр дарна.
11. Нээгдэх Microsoft Office 2000-Maintenance харилцах цонхноос Continue товчлуур дээр дарна.
12. Microsoft Office 2000-Setup харилцах цонхноос ОК товчлуур дээр дарна.
13. Add/Remoүe Programs Properties харилцах цонхноос ОК товчлуур дээр дарж, программыг суулгана.


17.1. Хүснэгтийн бүтцийн схем

Хэрэглэгч томоохон хүснэгттэй ажиллахдаа өөрт шаардлагатай мөр /багана/-үүдийг ажлын талбарт дүрсэлж, бусдыг нууцлан хураангуй хэлбэрт оруулж болно. Ингэж хураангуй хэлбэрт оруулахдаа хүснэгтийн бүтцийн схемийг байгуулж, ашигладаг.
Нэг мөр ба баганы өгөгдлүүдийг агуулгаар нь төвшинд хуваан, төвшингөө бүлэглэж, тэмдэглэхийг хүснэгтийн бүтцийн схем гэнэ.
Хүснэгтийн бүтцийн схемийг мөр ба багануудаар нь автомат ба автомат бус гэсэн хоёр аргаар байгуулдаг.
Схемийн нэгж элемент нь мөр /багана/ тохиолдолд, өөрөөр хэлбэл схем нь багана /мөр/-ы дагуу байрласан тохиолдолд мөрүүд /баганууд/-ээр байгуулсан схем болно.

Томъёоны утга бүхий нүд, уг томъёоны хувьсагчид болох нүднүүд нь нэг төвшин буюу нэг бүлэгт оршин байгаа тохиолдолд Data/Group and Outline командыг ашиглахыг хүснэгтийн схемийг автоматаар байгуулах гэнэ.

17.2. Хэсэгчилсэн буюу нийт дүнг тооцоолох

Хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт хийхэд хамгийг их хэрэглэгддэг зүйлүүдийн нэг хэсэгчилсэн буюу нийт дүнг тооцоолох явдал байдаг. Иймэрхүү тооцоонд зориулагдсан фунцийг Data/Subtotals командаар дуудаж ашиглана. Хэсэгчилсэн дүнг тооцоолохдоо эхлээд хүснэгтэн мэдээллийг эрэмбэлэх шаардлага гардаг ба үүнийг Data/Sort командаар гүйцэтгэнэ.

17.3. Хүснэгтэн мэдээллүүдийг нэгтгэх

Зэрэгцээ биш өгөгдлүүдийг, цаашилбал өөр ажлын талбар, баримт дахь өгөгдлүүдийг нэг хүснэгтэд нэгтгэх шаардлага гардаг. Үүнийг Data/Consolidate командын тусламжтайгаар биелүүлдэг.

Дадлага, дасгал №17. Хүснэгтэн мэдээллийг боловсруулах

Жишээ 17.1.1.

ex181Зураг 17.1-д хүснэгтийн схемийг мөрөөр үзүүлэв. Томъёотой 6 нүдний А2, А4 нүднүүд нь схемд тодорхойлогдоогүй.
Учир нь:

– А2 нүдний тухайд: Томъёо А баганад байгаа, нөгөө талаас баганы дагуу үүссэн схем. Иймд А2 нүдний бүх хувьсагчид нь дор хаяад А баганад байх ёстой гэдгийг зөрчсөн;
– A4 нүдний тухайд: Энэ нүд нь 2-р төвшингийн 2 дахь бүлэгт, харин хувьсагчид нь эхний бүлэгт оршин байгаа тул схемд тул тодорхойлогдоогүй.

Жич: Схемд тодорхойлогдсон бусад нүднүүдээс А6-г сонирхоё. А5 нүд бүхий мөр нь 3-р төвшингийн бүлгийн элемент. Нөгөө талаас энэ бүлгийг 2-р төвшингийн 2 дэх бүлгийн дэд бүлэг гэж үзэж болно. А4 нүд бүхий мөр нь 2-р төвшингийн 2 дэх бүлгийн элемент. Иймд А6 нүд нь схемд тодорхойлогдсон байна.
Автоматаар бүтцийн схем байгуулахдаа:

1. Схем байгуулах мужийг тэмдэглэнэ. Томоохон хүснэгтийн хувьд ач холбогдолгүй олон төвшин, бүлгүүд үүсэх муу талтай тул тэмдэглэх шаардлагатай. Харин жижиг хүснэгтийн хувьд тэмдэглэх албагүй.
2. Data/Group and Outline/Auto Outline командыг сонгоно.

Хүснэгтийн схемийг мөр эсвэл багануудаар байгуулах асуудал нь автомат аргын хувьд төвшинг үүсгэж буй томъёоны хувьсагчдаас (нөлөөлөгч нүднүүдээс) хамаарч шийдэгдэнэ. Нэгэн зэрэг мөр, багануудаар хүснэгтийн бүтцийн схемийг байгуулж болно. Үүний тулд нөлөөлөгч нүднүүд нь нэг баганы дагуу орших мөрүүдтэй, нөлөөлөгч нүднүүд нь нэг мөрийн дагуу орших багануудтай мужийг /энэ тохиолдолд мөр баганыг бүхэлд нь тэмдэглэхгүйг анхаарна уу/ тэмдэглээд Data/Group and Outline/Auto Outline командыг сонгоно.
Жишээлбэл, Зураг 17.1-д өөрчлөлт оруулаад энэ үйлдлийг туршиж болох юм.

Үүнд:
А2 нүдэнд =В2+С2 гэсэн томъёог оруулан, А1:С8 мужийг тэмдэглээд, Data/Group and Outline/Auto Outline командыг сонгоно.

Жишээ 17.1.2.

Схем байгуулах жишээн дээр ажиллаж, бүтцийн схемийн товчлууруудтай танилцая.
Зураг 17.2-д үзүүлсэн хүснэгтийг сургуулиар нь эрэмбэлж, сургуулийн бүрийн дараа нэг мөр сургуулийн нийт оноог, хүснэгтэн мэдээллийн хамгийн доод мөрөнд 3 сургуулийн нийт оноог гаргах томъёонуудыг тус тус оруулна. Эдгээр нь D баганад байрлаж байгаа тул Data/Group and Outline/ Auto Outline командыг сонгоё.

Командын үр дүн болж, мөрийн дугаарын зүүн талд хүснэгтийн бүтцийн схем мөрүүдээр байгуулагдана (Зураг 17.3). Баганы нэрийн мөрийн харалдаа төвшингийн дугаарууд байрлана.


Зураг 17.2. Өгөгдлийн сан болж хүснэгтэн мэдээлэл

Төвшин буюу бүлэг нь хамрагдах мөрүүд (элементүүд)-ийн эхлэл / /, төгсгөлийг / / заасан товчлууртай. Бүлгийн шцугамын товчлуурыг дарахад тухайн бүлгийн дүн бичигдсэн мөр үлдэж, бусад мөрүүд нь нууцлагдана. Төвшингийн бүх бүлгүүдийн төгсгөл байрлаж буй мөрийг үлдээж, бусдыг нууцлахдаа төвшингийн дугаарт нэг даралтыг хийнэ. Нууцлагдсан бүлгийг сэргээхдээ тухайн бүлгийн харгалзах товчлуурыг дарах ба төвшингийн нууцлагдсан бүх бүлгүүдийг сэргээх тохиолдолд дараагийн төвшингийн дугаар дээр дарах хэрэгтэй. Тухайлбал, 2-р төвшингийн бүлгүүдийг нууцлахдаа төвшингийн дугаарын 2 товчлуур дээр, буцаагаад бүх бүлгүүдийг сэргээхдээ 3 товчлуур дээр дарна. Хүснэгтийн бүтцийн схем дэх эдгээр товчлууруудын тусламжтайгаар мөрүүдийг нууцлах буюу сэргээх замаар уг хүснэгтийг хураангуй буюу дэлгэрэнгүй хэлбэрт оруулахаас гадна нэг бүлгийг нууцлахдаа бүлгийн дурын нүдийг идэвхжүүлээд, 2 буюу түүнээс дээш бүлгийг нууцлахдаа харгалзах мөрүүдийг тэмдэглээд, Data/Group and Outline/Hide Detail командыг сонгоно.

ex186
Зураг 17.3. Бүтцийн схемийг байгуулсан нь

Нэг бүлгийг сэргээхдээ томъёоны утга бичигдсэн мөр, өөрөөр хэлбэл, товчлуур бүхий мөрийн дурын нүдийг идэвхжүүлээд, хоёр буюу түүнээс бүлгийг сэргээхдээ харгалзах томъёоны утга бичигдсэн мөрүүдийг тэмдэглээд Data/Group and Outline/Show Detail командыг сонгоно.
Жишээний хувьд хүснэгтийн (Зураг 17.1) багана бүр нь гарчигтай, баганууд нь өгөгдлийн сангийн талбар, мөрүүд нь өгөгдлийн сангийн бичлэгийн шинжүүдийг агуулсан байгаа тул эрэмбэлсний дараа Data/Subtotals командаар сургууль бүрийн оноо, багийн нийт оноог тооцоолж, хүснэгтийн бүтцийн схемийг байгуулах бас нэг боломж бий.

Хүснэгтийн бүтцийн схемийн бүлгийг тэмдэглэхдээ муж тэмдэглэх энгийн аргуудаас гадна Shift товчлуурыг дараастай үед хүснэгтийн схемийн , товчлууруудыг эсвэл бүлгийн шугам дээр дарж тэмдэглэнэ.

Бүлгийн шугамын эхлэлийн товчлуурын дараагийн болон шугамын төгсгөлийн товчлуурын өмнөх элементүүд нь бүлгийн захын элемент болно.

Тухайн бүлгийн захын элементийг бүлгээс гаргах эсвэл бүлгийг дэд бүлэгт хуваах замаар бүлгийн бүтцийг өөрчилж болно.

Үүнд:
1. Бүлгээс гаргах захын элемент буюу дэд бүлэг үүсгэх элементүүдийг тэмдэглэнэ.
2. Data/Group and Outline/Ungroup командыг сонгоно.

Хүснэгтийн бүтцийн схем нь дэлгэцэнд мөрийн дугааруудын мөрийн зүүн талд эсвэл баганы нэрүүдийн дээд талд дүрслэгддэг. Tools/Options командаар нээгдэх харилцах цонхны Ү хэсгийн Outline symbols товчлуурыг идэвхжүүлсэн тохиолдолд хүснэгтийн схем дэлгэцэнд дүрслэгдэнэ; идэвхжээгүй тохиолдолд хүснэгтийн схем дэлгэцэнд дүрслэгдэхгүй.

Хүснэгтийн бүтцийн схемийг арилгахдаа:
1. Схем бүхий хүснэгтийн дурын нүдийг идэвхтэй болгоно.
2. Data/Group and Outline/Clear Outline командыг сонгоно.

Дасгал 17.1.

Зураг 17.3-ын хүснэгтийн бүтцийн схемийг арилгаж, хүснэгтэн мэдээллийг насаар нь эрэмбэлж, нас бүрийн дундаж оноо, нийт оролцогчдын дундаж оноог олох томъёог оруулж, хүснэгтийн бүтцийн схемийг үзүүлнэ ү.

Жишээ 17.2.

Зураг 17.2-ын хүснэгтэн мэдээллээс I багийн сурагчдыг сургуулиар нь ангилаад, сургуулийн дүнг, эцэст нь багийн нийт онооны дүнг тооцоолъё.

Эхлээд сургуулиар нь ангилах буюу эрэмбэлнэ:

ex187
Зураг17.4.Sort харилцах цонх

1. Хүснэгтэн мэдээллийн дурын нүдийг идэвхжүүлнэ.
2. Data/Sort командыг сонгоно. Эрэмбэлэгдэх муж автоматаар тэмдэглэгдэж, Sort харилцах цонх (Зураг 17.4) нээгдэнэ. Cонголтуудыг Зураг 17.4. -д үзүүлсэн байдлаар хийнэ 1.
3. ОК товчлуур дээр дарна. Үүний дүнд Сургууль багана өсөх, тэр дотроо Оноо багана буурах эрэмбээр эрэмбэлэгдэнэ.
Ингэж эрэмбэлэгдснээр сургуулийн болон багын дүнгүүдийг тооцоолох боломжтой болно.
Дүнг тооцоолохын тулд хүснэгтэн мэдээллийн дурын нүдийг идэвхжүүлж, Data/Subtotals командыг сонгоход Subtotals харилцах цонх нээгдэнэ (Зураг 17.5). Үүнд:

ex188

Зураг 17.5. Subtotals харилцах цонх

1. Хэсэгчилсэн дүнг тооцоолох баганы гарчиг. Энэ талбарын нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас баганы гарчгийг сонгох ба сонгогдсон баганы ялгаатай өгөгдөл бүрээр дүнг тооцоолно. Жишээ 17.2-ын хувьд, нээгдэх жагсаалтаас Сургууль гэсэн гарчгийг сонгоно. Энэ нь 1, 2, 3 -р сургуулиар хэсэгчилсэн дүнг тооцоолох боломжийг олгоно.
2. Ашиглах функцийн нэр. Хэсэгчилсэн болон нийт дүнг тооцоолохдоо ашиглах функцийн нэрийг Use function талбарын нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас
(Хүснэгт 1) сонгоно. Жишээ 17.2-ын хувьд, Sum (нийлбэр олдог функц)-ыг сонгоно.
3. Хэсгийн буюу нийт дүнг авах баганы гарчиг. Хэд хэдэн багана байж болох бөгөөд гүйлгэгч товчлуураар жагсаалтыг гүйлгэж, тооцоонд орох баганы гарчгийг идэвхжүүлнэ. Жишээ 17.2-ын хувьд, Оноо гэсэн нэрийг идэвхжүүлнэ.
4.Subtotals функцийг өмнө ашигласан хүснэгтэн мэдээлэлд дахин Subtotals функцийг ашиглахдаа өмнө нь дүнг тооцоолсон функцийг өөрфункцээр солих тохиолдолд энэ товчлуурыг идэвхжүүлэх, харин өмнө ашигласан функцтай давхар ашиглах, өөрөөр хэлбэл, хэсгийн дүнг 2 функцээр тооцоолох тохиолдолд идэвхжүүлсэн тэмдэглэгээг арилгана.

Хүснэгт 1

ex189

5. Хэсэгчилсэн дүн бичигдсэн нүдний мөрөөр хуудас таслах тохиолдолд идэвхжүүлсэн тэмдэглэгээг хийх ба эсрэг тохиолдолд энэ тэмдэглэгээг арилгана.
6. Хэсэгчилсэн дүн ба нийт дүнг харгалзан хэсэг бүрийн болон хүснэгтийн хамгийн сүүлчийн мөрөнд бичих тохиолдолд идэвхжүүлж, хэс эг бүрийн болон хүснэгтийн эхний мөрөнд бичих тохиолдолд идэвхгүй болгоно.
7. Зохих сонголтуудыг хийсний дараа Data/Subtotals командыг хэрэгжүүлэхийг хүсвэл OK товчлуур дээр дарна ( Зураг 17.6).
8. Data/Subtotals командаас татгалзвал Cancel товчлуур дээр дарна.
9. Хэсэгчилсэн дүнг авсны дараа тэдгээр дүнгээ арилгах тохиолдолд Remoүe All товчлуур дээр дарна.

Хүснэгтэн мэдээлэлд Data/Subtotals командыг ашиглах нь хэсэгчилсэн ба нийт дүнг тооцоолох хялбар арга төдийгүй энэ командаар үүсэх хүснэгтийн бүтцийн схемийг (Хүснэгтийн бүтцийн схем сэдвийг үзнэ ү) ашиглаж, өөрийхөө ажлыг хөнгөвчлөх боломжтой.

ex186
Зураг 17.6. Хүснэгтийн хэсэг ба нийт дүнг тооцоолсон нь


Дасгал 17.2.

Зураг 17.2-ын хүснэгтэн мэдээллийг насаар нь эрэмбэлж, хэсэгчилсэн буюу нийт дүнг тооцоолох аргаар нас бүрийн авсан дундаж оноо, нийт оролцогчдын авсан онооны дундажийг олно уу.

Жишээ 17.3.

Excel_1 баримтын 1 part, Excel_2 баримтын 2 part ажлын талбарууд дахь хүснэгтэн мэдээллүүдийг Consolidate ажлын талбарт нэгтгэе (Зураг 17.7).

Үүнд:
1. Нэгтгэгдэх хүснэгтэн мэдээллэл бүхий баримтуудыг нээнэ. Жишээ 17.3-ын хувьд, Excel_1, Excel_2 баримтуудыг нээнэ. Урьдчилан ингэж нээлгүйгээр Consolidate харилцах цонхны Browse товчлуураар нээж бас болно.
2. Мэдээллийг нэгтгэх ажлын талбарын мужийн зүүн дээд өнцгийн нүдийг идэвхжүүлнэ. Жишээ 17.3-ын хувьд, Excel_2 баримтын Consolidate талбарын А1 нүдийг идэвхжүүлнэ.
3. Data/Consolidate командыг сонгоно.

ex190
Зураг 17.7. Нэгтгэгхэд хүснэгтэн мэдээллүүд

4. Нээгдэх Consolidate харилцах цонхноос (Зураг 17.8) сонголт хийж, талбаруудыг тодорхойлно. Үүнд:

ex191
Зураг 17.8. Consolidate харилцах цонх

– Function талбарын жагсаалтаас нэгтгэгдэх өгөгдлүүдийн хооронд хийгдэх үйлдэл буюу функцийг сонгоно (Хүснэгт 1-ээс үзнэ ү).
– Reference талбарын мөрөнд хулганы заагуураар нэг даралт хийн, талбарын харгалзах (хураагч товчлуур) дээр дарна.
– Мэдээлэл нэгтгэх баримтыг Window цэсээс дуудаж, мэдээлэл буй ажлын талбарыг идэвхтэй болгоно. Жишээ 17.3-ын хувьд, Excel_1 баримтыг дуудаж, 1 part ажлын талбарыг идэвхтэй болгоно.
– Нэгтгэх мужийг хүрээлнэ Жишээ 17.3-ын хувьд, Excel_1 баримтын 1 part ажлын талбарын А3:В8 мужийг хүрээлнэ.
– Consolidate-Reference талбарын (задлагч товчлуур) дээр дарж, Consolidate харилцах цонхыг анхны хэлбэрт нь оруулна.
– Аdd товчлуур дээр дарахад Reference талбарт тодорхойлогдсон муж All references талбарт орно. Энэ талбарт нэгтгэгдэх бүх мужуудыг оруулна.
– Нэгтгэх дараагийн мужийг оруулахын тулд Reference талбарт курсорыг байрлуулан, дээрхийн адилаар хүрээлж, Add товчлуур дээр дарна. Энэ үйлдэл нь нэгтгэгдэх хүснэгтэн мэдээллүүдийн тоогоор давтагдана. Жишээ 17.3-ын хувьд, энэ үйлдэл 1 удаа хийгдэх буюу Excel_2 баримтын 2 part ажлын талбарын A3:В8 мужийг хүрээлж, All references талбарт оруулна.

ex194
Зураг 17.9. Хүснэгтэн мэдээллүүд эх өгөгдөлтэй холбоотой ба
холбоогүй байдлаар нэгтгэгдсэн нь

– Use labels in бүлгийн талбараас нэгтгэлд хэрэглэгдэх гарчгуудын мужийг тодорхойлно. Хүрээлэгдсэн мужийн дээд талын мөрийг баганы гарчиг болгох тохиолдолд Top row, зүүн талын баганыг мөрийн гарчиг нэр болгох тохиолдолд Left colunm товчлуурыг сонгоно. Жишээ 17.3-ын хувьд Left column товчлуурыг сонгоно.
– Эх өгөгдлүүдтэй холбоотойгоор нэгтгэх тохиолдолд Create links to source data товчлуурыг идэвхжүүлнэ. Энэ тохиолдолд эх өгөгдлийг өөрчлөхөд уг өөрчлөлт нь нэгтгэгдсэн хүснэгтэн мэдээллийг өөрчилнө. Нөгөө талаас ингэж нэгтгэгдсэн мэдээллүүдийн хүснэгтийн бүтцийн схемийг харуулдаг давуу талтай (Зураг 17.9-A). Greate links to sourse data товчлуурыг идэвхжүүлээгүй тохиолдолд эх өгөгдлийн өөрчлөлт нэгтгэгдсэн хүснэгтэд дамжихгүй, хүснэгтийн бүтцийн схем ч дүрслэгдэхгүй. (Зураг 17.9-Б). Жишээ 17.3-ын хувьд, энэ товчлуурыг идэвхжүүлнэ.
– All reference талбараас муж хасах тохиолдолд энэ талбар дахь мужийн нэрийг идэвхтэй болгоод, Delete товчлуур дээр дарна.
5. Consolidate харилцах цонхтой ажилласны дараа ОК товчлуур дээр дарж, хүснэгтэн мэдээллүүдийг нэгтгэнэ. Жишээ 17.3-ын хувьд хийгдсэн сонголт ба тодорхойлогдсон талбаруудыг Зураг 17.8-д, нэгтгэгдсэн байдлыг Зураг 17.9-д үзүүллээ.

Дасгал 17.3.

Excel_1 баримтанд шинээр ажлын талбар оруулж, Excel_1 баримтны 1 part ажлын талбартай зарим бараа нэрний төрөл адилхан байхаар хүснэгтэн мэдээлэл үүсгэж, эдгээр ажлын талбаруудын мэдээллийг ямар нэгэн ажлын талбарт нэгтгэнэ ү.

1- Харилцах цонхны кирилл тэмдэгтүүд танигдахгүй байгаа тохиолдолд системийн шрифтийг тохируулах хэрэгтэй хэдий ч сонголтоо зөв хийж , үйлдлийг зөв гүйцэтгэхэд ямар нэгэн асуудал гарахгүй.
2- Хүснэгтийн бүтцийн схемийн бүлгийн төгсгөлийн мөр нь хэсгийн дүнгийн мөр болно.

{mos_fb_discuss:22}

Date: July 4th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comments: 4

4 Responses to Microsoft Excel 2000 Хичээл 17

    tserendash

    exceiin buh punktsiin tailbar tabbal ih heregtei baih humuust

    surenkhorloo

    excel 2007 iin office button- excel oftions – advanced deer baiga progra yaar uuregteig nadruu ilgeegeech please

    bexee

    жоохон дэлгэрэнгүй бичлэгтэй тавьж болдоггүй юм уу

    harin joohn delgerengvi bichij boldgvmuu delgerengvi medeelel aimr heregtei bnashdee

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*