Microsoft Excel 2000 Хичээл 15

Microsoft Excel 2000 Хичээл 15

15.1. Дүрсэн дотор текст бичих

Ажлын талбарын нүдэнд текстийг бичиж ашиглах нь энгийн боловч ямар нэгэн нүдэнд бичихгүйгээр тухайлбал, текстийг зургийн тайлбар, гарчиг байдлаар дүрсэн дотор бичиж ажлын талбарын аль нэгэн хэсэгт байрлуулж ашиглах шаардлага гарна.
Дүрсэн дотор текст бичих хамгийн энгийн арга нь Drawing бүлгийн (Text box) командын хэрэглүүрийг ашиглах явдал юм. Үүнд:
1. Drawing бүлгээс Text box командын хэрэглүүр дээр дарна.
2. Хулганы заагуурыг текст бичих байрлалдаа шилжүүлэн, чирэх даралтаар тэгш өнцөгт зурна.
3. Текстээ оруулна.
4. Ажлын талбарын дурын нүдэнд нэг даралт хийж, Text box-оос гарна.

Хичээл 15. Дүрсэн дотор текст бичих, үгийг хэлбэржүүлэх, баримтанд зураг оруулах

15.1. Дүрсэн дотор текст бичих

Ажлын талбарын нүдэнд текстийг бичиж ашиглах нь энгийн боловч ямар нэгэн нүдэнд бичихгүйгээр тухайлбал, текстийг зургийн тайлбар, гарчиг байдлаар дүрсэн дотор бичиж ажлын талбарын аль нэгэн хэсэгт байрлуулж ашиглах шаардлага гарна.
Дүрсэн дотор текст бичих хамгийн энгийн арга нь Drawing бүлгийн (Text box) командын хэрэглүүрийг ашиглах явдал юм. Үүнд:

1. Drawing бүлгээс Text box командын хэрэглүүр дээр дарна.
2. Хулганы заагуурыг текст бичих байрлалдаа шилжүүлэн, чирэх даралтаар тэгш өнцөгт зурна.
3. Текстээ оруулна.
4. Ажлын талбарын дурын нүдэнд нэг даралт хийж, Text box-оос гарна.

Text box нь текст буюу дүрсээс бүрдэх учраас текстэд болон дүрсэнд хийгддэг формат, Drawing бүлгийн форматын командын хэрэглүүрүүд энд мөн адил үйлчилнэ. Тухайлбал текстийн хүрээ тэгш өнцөгтийг солихдоо Draw цэсээс Change AutoShape командаар нээгдэх ангиллаас дүрсийг сонгоно.

Теxt box -д бүхэлд нь текстийн форматыг хийх тохиолдолд тэгш өнцгийн хүрээ нь дээр нэг даралт хийсний дараа (Select Object командаар тэмдэглэж болно) тухайн форматыг хийнэ. Текст тэмдэглэх аргаар текстийн зарим хэсгийг тэмдэглэж, тухайн хэсгийг форматлах боломжтой.

Text box дүрсийг бүхэлд нь тэмдэглэсний дараа Format/Text box командаар нээгдэх Format Text Box харилцах цонх (Text Box-г AutoShape- ийн дүрсээр сольсон тохиолдолд Format/AutoShape командыг сонгож, Format AutoShape харилцах цонхтой ажиллана) нь 7 хэсгээс бүрдэх ба Format AutoShape харилцах цонхтой адилхан (Хичээл 14-өөс үзнэ ү).

Text box командын хэрэглүүрийг ашиглаж дүрсэн дотор текст бичээд, дүрсийг Draw цэсийн Change AutoShape командаар ангиллаас сольж болохоос гадна Drawing бүлгээс дурын битүү дүрсийг зурсны дараа тэмдэглэж, Динамик цэсээс Add Text эсвэл Edit Text командыг сонгож, тухайн дүрсэн дотор нь текст бичиж болно. Шаардлагатай форматыг дээрхийн адил гүйцэтгэнэ.

15.2. Текстийг хэлбэр, маяг оруулж бичих

Текстийг нэг шулууны дагуу тодорхой форматтайгаар дүрсэлж болохын зэрэгцээ WordArt программын тусламжтайгаар хэлбэр маяг оруулах, сүүдэрлэх, сунгах, агшаах, эргүүлэх зэргээр дүрслэх боломжтой.

WordArt программ бичигдсэн текст нь зурган объект учраас Drawing бүлгийн командын хэрэглүүрүүдээр форматлах боломжтой.
Үгэнд хэлбэр, маяг оруулан бичихийн тулд:

1. Drawing бүлгийн (Insert WordArt) командын хэрэглүүр дээр дарах буюу Insert/Picture/WordArt командыг сонгоно.
2. Нээгдэх WordArt Gallery харилцах цонхноос үгийн хэлбэрээ сонгоод ОК товчлуур дээр дарна.
3. Нээгдэх Edit WordArt Text цонхноос шрифт, үсгийн хэмжээ, тодруулах ба налуулах форматуудыг харгалзан Font, Size, B, I товчлууруудаар хийнэ. Text талбарын "Your Text Here" текстийн оронд өөрийн текстийг бичээд, ОК товчлуур дээр дарахад бичигдсэн текст ажлын талбарт байрлана. Мөн WordArt бүлэг нээгдэнэ. Ингэж үгийг хэлбэр, маягтай болгохыг WordArt- аар үг оруулах гэнэ.

WordArt-аар оруулсан үгийг WordArt бүлгийн тусламжтайгаар завсарлаж, форматлаж болно. Энэ бүлэг нь WordArt-аар оруулсан үгийг идэвхжүүлэхэд дэлгэцнээ нээгдэнэ.
Засварлах буюу форматлахдаа:

ex160

1. – [Insert WortArt] – WordArt- аар үг оруулах үгийн хэлбэр, маягийг сонгох WordArt Gallery харилцах цонх нээгдэнэ.

2. – [Edit Text] – Edit WordArt харилцах цонх нээгдэнэ. Font, Size талбарууд болон B, I товчлууруудаар текстийг форматлаж, Text талбарт текстийг засварлана.

3. – [WordArt Gallery] – WordArt- аар оруулсан үгийн хэлбэр, маягийг солих WordArt Gallery харилцах цонх нээгдэнэ.

4. – [Format WordArt] – Format WordArt харилцах цонх нээгдэнэ. Энэ харилцах цонхны Colors and Lines, Size, Protection, Properties хэсгүүдийн тусламжтайгаар тухайн объектыг форматлах ба Format/AutoShape командаар нээгдэх Format AutoShape харилцах цонхтой адилхан бүтэцтэй.

5. – [WordArt Shape] – Нээгдэх талбараас тухайн объектын хэлбэрийг солино.

6. – [Free Rotate] – Дурын өнцгөөр эргүүлнэ.

7. – [WordArt Same Letter Heights] – Үсэгнүүдийн өндрийг тэгшитгэн зэрэгцүүлнэ.

8. – [WordArt Үertical Text] – Текстийн бичигдэх чиглэлийг өөрчилнө.

9. – [WordArt Alignment] – Текстийг тодорхой байрлалд зэрэгцүүлнэ. Энэ товчлуураар нээгдэх жагсаалтаас сонголтыг хийнэ (Нэг мөр текстийн хувьд эдгээр форматууд нь ашжиглагдахгүй).
Үүнд:
– Left Align – Зүүн тал руу зэрэгцүүлэх
– Center – Голлуулах
– Right Align – Баруун тал руу зэрэгцүүлэх
– Word Justify – Текстийг тараан байрлуулах замаар текстийг хоёр тал руу нь зэрэгцүүлнэ.
– Letter Justify – Үсгийг тараан байрлуулах замаар текстийг хоёр тал руу нь зэрэгцүүлнэ.
– Stretch Justify – Үсгийг сунгах замаар текстийг хоёр тал руу нь зэрэгцүүлнэ.

10. – [WordArt Character Spacing] – Үсэг хоорондын зайг тодорхойлно.
Үүнд:
– Үery Tight – Үсгийн өргөнийг хэт ихэсгэж, үсэг хоорондын зайг багасгана;
– Tight – Үсгийн өргөнийг ихэсгэж, үсэг хоорондын зайг багасгана;
– Nomal – Хэвийн;
– Loose – Үсгийн өргөнийг багасгаж, үсэг хоорондын зайг ихэсгэнэ;
– Үery Loose – Үсгийн өргөнийг хэт багасгаж, үсэг хоорондын зайг ихэсгэнэ.
– Custom – мөрөнд хэрэглэгч өөрийн хэмжээг өгч, үсэг хоорондын зайг тодорхойлж болно.

15.3. Баримтанд зураг оруулах

Зургийн сангаас зураг оруулахдаа:

1. Зураг байрлуулах нүднүүдийн зүүн дээд өнцгийн нүдийг идэвхжүүлнэ.
2. Draw бүлгийн Insert Clip Art командын хэрэглүүр дээр дарах буюу Insert/Picture/Clip Art командыг сонгоно.
3. Нээгдэх Insert ClipArt харилцах цонхны Pictures хэсэгт хандана.
4. Зургийн сангийн зургуудыг ангилж, бүлгүүдэд байрлуулсан байдаг. (All categories) командын хэрэглүүр дээр дарж, Categories . . . талбараас бүлгүүдийг харж болно. Шаардлагатай бүлгийг сонгоно.
5. Дээш доош гүйлгэх товчлуурын тусламжтайгаар тухайн бүлгийн зургийг гүйлгэх буюу олон зурагтай тохиолдолд байх (Keep Looking) товчлуур дээр дарж дараагийн зургуудыг үзнэ. Сонгосон зураг дээрээ нэг дарж нээгдэх цэсний (Insert clip) товчлуур дээр дарж зургийг оруулна. Түүнчлэн Динамик цэсний Insert командыг сонгох; зургийг баримт руу чирж оруулах; Insert ClipArt харилцах цонхны (Copy) командын хэрэглүүр дээр дарж, Insert ClipArt харилцах цонхыг хаах буюу программын зурваст байрлуулж, Microsoft Excel программын (Paste) командын хэрэглүүр дээр дарах буюу Edit/Paste командыг сонгоно.

Командын хэрэглүүрүүд нь:

ex164


1. Харилцах цонхны агуулгыг буцааж харуулах
2. Харилцах цонхны агуулгыг буцааж харуулсан үйлдлийг буцаах
3. Зургийн бүлгүүдийг харуулах
4. Зургийн санд дискнээс зураг нэмэх Үүнд:

Энэ товчлуур дээр дарахад нээгдэх Add clip to Clip Callery харилцах цонхны Look in талбараас санд нэмэх зургийн файл байгаа диск, хавтасыг тодорхойлж, зургийн файлын нэрийг сонгоно. Зургийг сан руу хуулах бол Copy into Clip Callery, зөөх бол Moүe into Clip Callery товчлуурыг сонгоно. Import товчлуур дээр дарна. Ингэснээр байнга ашигладаг зургийг санд байгаа бусад зургийн адил хялбархан оруулах боломжтой болно.
5. Зургийн санд Интернэтээс зураг нэмэх
6. Insert ClipArt харилцах цонхны тухайн лавлагааг харах

Зургийн сангаас зураг хайхдаа Search for clips талбарт зургийн нэрийг оруулж, Enter товчлуур дээр дарна. Хэрэв ямар нэгэн зураг олдоогүй бол "No clips no found on this tab which match your description (Таны тодорхойлтонд тохирох зураг олдсонгүй)" гэсэн нэр, 'There were no found matching your request. Try a different media tab or keyword" мэдээлэлтэй талбар нээгдэнэ.

Зургийн сангийн нэг бүлгээс нөгөө бүлэг рүү зураг хуулахдаа:

1. Өөр бүлэг рүү хуулах зургийг сонгоно.
2. Insert ClipArt харилцах цонхын (Copy) командын хэрэглүүр дээр дарна.
3. Байрлуулах бүлгийг сонгоно.
4. Insert ClipArt харилцах цонхын (Paste) командын хэрэглүүр дээр дарна.
Энэ үйдлийг Динамик цэсний Copy, Paste командуудын тусламжтайгаар гүйцэтгэж болно.

Бүлэг шинээр үүсгэхдээ:

1. Зургуудын бүлгийн талбарыг нээнэ. Өөрөөр хэлбэл, (All categories) командын хэрэглүүр дээр дарна.
2. (New Category) бүлэг дээр дарна.
3. Нээгдэх цонхонд бүлгийн нэрийг бичээд OK товчлуур дээр дарна.

Бүлгийг устгахдаа:

1. Зургуудын бүлгийн талбарыг нээнэ. Өөрөөр хэлбэл, (All categories) командын хэрэглүүр дээр дарна.
2. Бүлгийг идэвхжүүлж, Динамик цэснээс Delete Category командыг сонгох, эсвэл гарнаас Delete товчлуур дээр дарна.
3. Нээгдэх анхааруулсан цонхны OK товчлуур дээр дарна.
Хэрэглэгч баримтандаа өөр программ, өөр байрлалаас бэлэн зургийг оруулж ашиглаж болно.

Зураг оруулахдаа:

1. Зураг оруулах байрлалын зүүн дээд өнцгийн нүдийг идэвхтэй болгоно.
2. Insert/Picture/From File командыг сонгоно.
3. Нээгдэх Insert Picture харилцах цонхноос оруулах зургийн файлын байрлалыг сонгоно.
4. Зургийн файлын нэр нь дээр хос даралт хийх буюу нэрийг идэвхжүүлсний дараа Insert товчлуур дээр дарна.
Дадлага, дасгал №15. Дүрсэн дотор текст бичих, үгийг хэлбэржүүлэх,
баримтанд зураг оруулах

Жишээ 15.1.

ex165Энэ схемийг зурахын тулд эхлээд эллипс зурна.
– Идэвхжүүлээд Динамик цэсээс Add Text командыг сонгоно. Шрифтийг өөрчлөх шаардлага гарвал Formatting бүлгийн Font талбар болон бусад аргуудыг ашиглах боломжтой.
– Текстийг оруулж өгнө.
Тэгш өнцөгт зурах эсвэл Text box товчлуурыг ашиглаж дараагийн дүрсийг зурна.
– Хэрэв тэгш өнцөгт зурсан бол Динамик цэсээс Add Text командыг сонгоно.
– Текстийг оруулж өгнө.
– Идэвхжүүлж харгалзах өнгөнүүдээр будна.
– Сумаар холбоно. Сумны хэлбэр, хэмжээг өөрчлөхдөө идэвхжүүлж, Format/AutoShape командаар нээгдэх харилцах цонхны Colors and Lines хэсгийн Arrow бүлгээс тохируулна.
– Эллипсээс сум хүртэл шулуун татна.

Дасгал 15.1.

Ямар нэгэн байгууллагын бүтцийг схемээр дүрсэлнэ ү.

Жишээ 15.2.

ex166"Ардын армийн ойн баяр" текстийг зурагд үзүүлсэн байдлаар хэлбэржүүлье.
1. Зурагд үзүүлсэн хэлбэрийг нээгдэх WordArt Gallery цонхноос сонгох боломжгүй тул OK товчлуур дээр дарж дараагийн шатанд шилжинэ.
2. Edit WordArt Text цонхны Font талбараас Times New Roman Mon фондыг сонгоно.
3. Your Text Here текстийг арилгаж, зургаас харахад шинэ мөрнүүдээс эхэлсэн байгаа тул Ардын гэж бичээд Enter, армийн гэж бичээд Enter товчлуурыг тус тус дарж, ойн баяр оруулсан хэлбэржсэн текстийг идэвхтэй /тэмдэглэсэн/ үед WordArt бүлгийн WordArt Shape командын хэрэглүүр дээр дарна.
4. Нээгдэх талбараас хэлбэрийг сонгоно.
5. Өнгө өгөхийн тулд Format WordArt командын хэрэглүүр дээр дарна.
6. гэж бичээд OK товчлуур дээр дарна
7. Баримтанд Нээгдэх Format WordArt харилцах цонхны Colors аnd Lines хэсэгт хандан, Fill бүлгийн Color талбараас ногоон өнгийгь Line бүлгийн Color талбараас No Line сонголтыг хийж, OK товчлуур дээр дарна.
8. Сүүдэр өнгийг өгөхийн тулд Drawing бүлгийн Shadow командын хэрэглүүр дээр дарж, нээгдэх талбараас сүүдрийн хэлбэрийг сонгоно. Сүүдрийн өнгийг мөн талбарын Shadow Setting сонголтоор нээгдэх бүлгээс Shadow Color командын хэрэглүүрийн нээгч товчлуураар нээгдэх талбараас улаан өнгийг сонгоно.
9. Хэлбэржсэн текстийн хэмжээг тэмдэглэсний дараа хүрээлж байрласан цагаан дөрвөлжин дээр дарж, заагуурын сумны чиглэлийн дагуу чирэх замаар өөрчилнө.

Дасгал 15.2.

Өөрийнхөө нэрийг хэлбэржүүлэн бичнэ ү.

Жишээ 15.3.

C:/Programs Files/Common Files/Microsoft Shared/ClipArt/cagcat50 хавтаснаас D1:F8 мужид багтсан байхаар ямар нэгэн амьтны зургийг оруулъя.

1. D1 нүдийг идэвхжүүлнэ.
2. Insert/Picture/From File командыг сонгоно.
3. Insert Picture харилцах цонхны Look in талбарт C:/Programs Files/Common Files/Microsoft Shared/ClipArt /cagcat50 хавтасыг тодорхойлж өгнө.
4. Нээгдэх жагсаалтаас зургийг оруулна. Тухайн нэрийн доор ямар дүрс байгааг мэдэхийн тулд харилцах цонхноос Үiews командын хэрэглүүр дээр дарна.
5. Сонгосон зургийн файлын нэр дээр товших эсвэл нэг дараад Insert товчлуур дээр дарна.
6. Оруулсан зураг мужийн хэмжээнээс том байвал зургийг тэмдэглээд баруун доод өнцгийн тэмдэглэгээний цагаан дөрвөлжин дээр дарж, зураг руугаа чирнэ.
C:/Programs Files/Common Files/Microsoft Shared/ClipArt хавтасанд зургийн санд байгаа зургуудын файл байдаг. Тиймээс зургийн сангаас зураг оруулах аргаар Animals бүлгээс дээрх зургийг оруулж болно.

Дасгал 15.3.

Зургийн санд шинээр бүлэг нээж, бусад бүлгүүдээс зураг хуулна уу?

{mos_fb_discuss:22}
Date: July 4th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comment: 1

One Response to Microsoft Excel 2000 Хичээл 15

    нэргүй

    зураг нь гаргахгүй бна ш дээ

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*