Microsoft Excel 2000 Хичээл 14

Microsoft Excel 2000 Хичээл 14

Хичээл 14. Дүрсийг форматлах ба дүрсэн дотор текст бичих
Энэхүү хичээлээр зурагдсан дүрсний хүрээ шугам, өнгө сүүдрийг өөрчлөн форматлах, 3 хэмжээст огторгуйд дүрслэх, сүүдэрлүүлэх, дүрсэн дотор текст бичих болон тэдгээртэй холбоотой форматуудтай танилцах болно.

14.1. Дүрсийг будах ба дүрсийн шугамыг форматлах
Тэмдэглэгдсэн битүү дүрсийг өнгө сонгож, будах боломжтой.
Будах буюу өнгийг нь солих битүү дүрсийг тэмдэглээд, Drawing бүлгийн (Fill Color) командын хэрэглүүрийн нээгч товчлуураар нээгдэх талбараас өнгийг сонгож будна. Энэ талбар нь үндсэн өнгөөс гадна дараах сонголтуудтай:

Хичээл 14. Дүрсийг форматлах ба дүрсэн дотор текст бичих

Энэхүү хичээлээр зурагдсан дүрсний хүрээ шугам, өнгө сүүдрийг өөрчлөн форматлах, 3 хэмжээст огторгуйд дүрслэх, сүүдэрлүүлэх, дүрсэн дотор текст бичих болон тэдгээртэй холбоотой форматуудтай танилцах болно.

14.1. Дүрсийг будах ба дүрсийн шугамыг форматлах

Тэмдэглэгдсэн битүү дүрсийг өнгө сонгож, будах боломжтой.
Будах буюу өнгийг нь солих битүү дүрсийг тэмдэглээд, Drawing бүлгийн (Fill Color) командын хэрэглүүрийн нээгч товчлуураар нээгдэх талбараас өнгийг сонгож будна. Энэ талбар нь үндсэн өнгөөс гадна дараах сонголтуудтай:

Үүнд:
ex143- No Fill сонголтоор тэмдлэгдсэн объектын өнгийг арилгана.
– More Fill Colors сонголтоор өнгийн талбарыг өргөтгөх Colors харилцах цонх нээгдэнэ. Standard хэсгээс үндсэн өнгийг сонгож, Custom хэсгээс (Зургаар үзүүлэв) хэрэглэгч өөрийн хүссэн өнгийг Colors талбарт хулганы заагуурыг шилжүүлэн нэг даралтаар ( ) өнгөө сонгож, ба -ын тусламжтайгаар өнгөө найруулна. Баруун доод хэсэгт орших -ийн New талбараас хэрэглэгч Та өөрийн үүсгэсэн өнгөө, Current талбараас хуучин өнгийг харж болно.
– Fill Effects -сонголтоор Fill Effects харилцах цонх нээгдэнэ.
– Энэ харилцах цонхны Gradient хэсэг нь уусгамал (нэгээс нөгөөд шилжсэн) өнгийг гаргаж авах зориулалттай 3 бүлэгтэй.
Colors бүлгээс уусгамал өнгө үүсгэх үндсэн өнгийг сонгоно.
Нэг өнгөөр уусгамал өнгийг үүсгэхдээ One color товчлуурыг сонгож, Color 1 талбарт өнгөө сонгож, түүнд харгалзах гүйгч товчлуурыг сонгосон өнгийг "хүндрүүлж" уусгах тохиолдолд Dark (хар) чиглэлд, "хөнгөрүүлж" уусгах тохиолдолд Light (гэгээ) чиглэлд шилжүүлнэ.
Хоёр өнгөөр уусгамал өнгө үүсгэхдээ Two color товчлуурыг сонгож, Color 1:, Color 2 талбаруудад 2 өнгөө сонгоно.

Тусгай өнгөөр уусгамал өнгийг үүсгэхдээ Preset товчлуурыг сонгож, Preset colors талбараас өнгийн нэрийг сонгоно.
Shading styles бүлгээс өнгийн уусгах чиглэлийг сонгоно.

Үүнд:
Horizontal – Хэвтээ чиглэлд
Үertical – Босоо чиглэлд
Diagonal up – Гол биш диагнолийн дагуу
Diagonal down – Гол диагнолийн дагуу
From corner – Нэг булангаас эсрэг талын булангийн чиглэлд
From center – Төвөөсөө гадагшаа чиглэлд
Үariants бүлгээс сонгогдсон чиглэлийн хувилбарыг сонгоно.
– Texture хэсгээс материалын тусгай өнгийг сонгоно.
– Pattern хэсэг нь хээ гаргах зориулалт бүхий 3 талбартай. Үүнд:
Pattern – Хээгээ сонгоно.
Foreground – Хээний өнгөө сонгоно.
Background – Дэвсгэр өнгөө сонгоно.

– Picture хэсэг нь объектод зураг оруулна. Select Picture товчлуур дээр дарж, нээгдэх цонхноос зургийн файлыг сонгож ОК товчлуур дээр дарахад Fill Effect харилцах цонхны Picture хэсгийн Picture талбарт сонгогдсон зураг байрласан байдаг.

Тэмдэглэгдсэн дүрсийг Drawing бүлгийн командын хэрэглүүрийн ашиглаж будахаас гадна Format/AutoShape командаар нээгдэх AutoShape харилцах цонхны Colors and lines хэсгийн Fill бүлгийн тусламжтайгаар будаж болно.

Дүрсийн шугамыг форматлах

Дүрсийн шугамыг Drawing бүлгийн зарим командын хэрэглүүрийг ашиглаж форматлана.

Үүнд:
(Line Color) -Тэмдэглэгдсэн дүрсийн шугамын өнгийг сонгогдсон өнгөөр өөрчилнө. Тухайн товчлуурын нээгч товчлуураар нээгдэх талбараас шугамын өнгийг сонгоно. Шугамын өнгийг арилгахдаа энэ талбараас No Line, автоматаар өнгө сонгохдоо Automatic сонголтыг хийнэ.
More Line Colors сонголтоор нээгдэх Colors харилцах цонхноос хэрэглэгч өнгө сонгох буюу үүсгэж (Дүрсийг будах сэдвийн More Fill Colors сонголттой үйлдийн хувьд адилхан), шугамын өнгийг өөрчилнө.

Patterned Lines-г сонголтоор нээгдэх Patterned Lines харилцах цонхны Pattern талбараас хээгээ, Foreground талбараас хээнийхээ өнгийг, Background талбараас дэвсгэр өнгөө тус тус сонгоно.

(Line Style) -Тэмдэглэгдсэн объектын шугамын өргөн, өргөний хэлбэрийг энэ товчлуураар нээгдэх талбараас өөрчилнө. More Line сонголтоор Format AutoShape харилцах цонх нээгдэх ба эндээс тухайн объектын шугамыг форматлаж болно.
(Dash Style) -Тэмдэглэгдсэн объектын шугамын үргэлжлэн зурагдах хэлбэрийг сонгоно.
(Arrow Style) -Тэмдэглэгдсэн объектод сум хийх, сумны хэлбэрийг өөрчлөх боломжийг олгоно. More Arrows сонголтоор Format AutoShape харилцах цонх нээгдэх ба эндээс тухайн объектыг форматлаж болно.
14.2. Харилцах цонхны тусламжтайгаар дүрсийг форматлах

Тэмдэглэгдсэн дүрсийн шугамыг Drawing бүлгийн командын хэрэглүүрүүдийг ашиглаж форматлахаас гадна Format/AutoShape командаар нээгдэх AutoShape харилцах цонхны Colors and lines хэсгийн Line, Arrows бүлгийн тусламжтайгаар форматлаж болно.

Дүрсийг тэмдэглээд Format/AutoShape командыг сонгож, эсвэл тухайн дүрсэнд хос даралтыг хийж AutoShape харилцах цонхыг нээнэ. Тэмдэглэгдсэн объектоос хамаарч Format/AutoShape харилцах цонхны зарим сонголт идэвхгүй ба 4-7 хэсэгтэй байдаг. Color and Line, Size, Protection, Properties хэсгүүд нь бүх дүрсийн хувьд оршин байна. Харин дээр нь текст бичих боломжтой дүрсүүдийн хувьд Font, Alignment, Margins хэсгүүд нэмэгддэг.

Color and Line хэсэг:
– Fill бүлэг: Color талбарын нээгч товчлуураар өнгийн талбар нээгдэнэ. Эндээс битүү дүрсийг будах өнгийг сонгоно. Semitransparent нь идэвхтэй тохиолдолд сонгогдсон өнгийг бүдгэрүүлнэ.
– Line бүлэг: Color талбарын нээгч товчлуураар өнгийн талбар нээгдэнэ. Эндээс дүрсийн шугамын будах өнгийг сонгоно. Dashed талбар нь шугамын үргэлжлэн зурагдах хэлбэрийг нээгч товчлуураар нээгдэх талбараас сонгоно. Connector талбар нь 2 объектыг холбосон шугамыг нээгч товчлуураар нээгдэх талбараас солино. Style талбар нь шугамын өргөний хэлбэрийг өөрчилнө. Weight: шугамын өргөний хэмжээг өөрчилнө.
– Arrows бүлэг: Begin style талбараас сум эхлэх цэгийн хэлбэрийг, Begin size: эхлэх цэгийн хэлбэрийн хэмжээг, End style: сумны төгсгөлийн цэгийн хэлбэрийг, End size: төсгөлийн цэгийн хэлбэрийн хэмжээг тус тус тодорхойлно.

Size хэсэг:
– Size and rotate бүлэг: Height талбарт объектын өндрийг, Width уртыг сантиметр нэгжээр, Rotation: эргүүлэх өнцгийг градусаар тус тус тодорхойлно.
– Scale бүлэг: Height талбар нь объектын өндрийг, Width талбар нь уртыг өмнөх хэмжээнээс нь тодорхой хувиар тус тус өөрчилнө.
Lock aspect ratio товчлуур идэвхтэй тохиолдолд өндөр уртыг тэнцүү харьцаатайгаар өөрчлөх боломжтой.
Relatiүe to original picture size товчлуур идэвхтэй тохиолдолд Scale бүлэгт тодорхойлогдсон өндөр, уртыг зургийн анхны хэмжээтэй харьцуулж хувилна. Идэвхгүй тохиолдолд яг одоо дэлгэцэн дэх хэмжээтэй харьцуулж хувилна.
– Original size бүлэг: Зургийн анхны хэмжээ болох өндөр [Height], урт [Widht]-ыг энэ талбараас харж болно. Зургийн хэмжээг анхны хэмжээгээр форматлахдаа Reset товчлуур дээр дарна.

Protection хэсэг:
- Locked товчлуурыг сонгосон тохиолдолд Tools/Protection командаар баримтанд хийгдсэн хамгаалтанд энэ объектыг хамруулна.
Дээр нь текст бичиж болох дүрсүүдийн хувьд энэ хэсэгт Lock text товчлуур нэмэгдсэн байх ба Lock text товчлуур идэвхтэй үед дүрсний текст хамгаалалтанд орно.

Properties хэсэг:
– Object postioning талбар:
Moүe and size with cells товчлуур сонголттой тохиолдолд тухайн объект орших бүх нүдийг зөөхөд хамт зөөгдөж, мөр баганы хэмжээг өөрчлөхөд дагаж өөрчлөгдөнө.
Moүe but don't size with cells товчлуур сонголттой тохиолдолд тухайн объект орших бүх нүдийг зөөхөд хамт зөөгдөж боловч мөр баганы хэмжээг өөрчлөхөд дагаж өөрчлөгдөхгүй.
Don't moүe or size with cells сонголттой тохиолдолд тухайн объект орших нүдийг зөөхөд хамт зөөгдөхгүй, мөр баганы хэмжээг өөрчлөхөд дагаж өөрчлөгдөхгүй.
Print object товчлуур идэвхтэй үед хэвлэх команд сонгоход тухайн объект хэвлэгдэх ба сонголтгүй үед хэвлэгдэхгүй.

Margins хэсэг:
– Internal margin бүлгийн Automatic товчлуур идэвхтэй тохиолдолд дүрсийн хүрээнээс дотор орших текст хүртэлх зайг автоматаар авна. Энэ захын зайнуудыг хэрэглэгч өөрөө тохируулж өгөхдөө Left (Зүүн), Right (Баруун), Top (Дээд), Bottom (Доод) талбаруудын мөрөнд зайнуудыг тодорхойлно.

Alignment хэсэг:

Дүрсэн дотор бичигдэх текстийн байрлал, текстийн чиглэл тодорхойлно.
– Text Alingment бүлгийн Horizontal талбараас хэвтээ тэнхлэгийн дагуух байрлал, Үertical талбараас босоо тэнхлэгийн дагуух байрлалыг сонгоно.
– Orientation бүлгээс текстийн чиглэлийг сонгоно.
– Automatic size сонголтыг идэвхжүүлбэл дүрсийн хэмжээ нь текст бүрэн багтах боломжит хэмжээнд шилжинэ.

Font хэсэг:
Font (шрифт), Font style (хэлбэр), Size (хэмжээ), Underline (үгийн доогуур зурах), Effects (үгийн дээгүүр зурах, индекс хэлбэрээр бичих) Color (тэмдэгтийн өнгө) талбаруудын тусламжтайгаар дүрсэн доторх тэмдэгтэд форматуудыг хийнэ. Түүнчлэн Standard командын хэрэглүүрийн командын хэрэглүүрийг ашиглаж болно.

Зурагдах дүрсийн форматыг сонгох

Дүрсийг зурсны дараа форматыг өөрчилж болохын зэрэгцээ хэрэглэгч байнга хэрэглэдэг форматтайгаар дүрсийг зурах боломжтой. Ийм форматыг дүрсийн үндсэн формат гэнэ. Энэ нь дүрсийг зурсны дараа олон төрлийн форматыг хийх шаардлагагүй болгодог:
1. Нэг дүрсийг зурж, үндсэн форматаар авах форматуудаар форматлана.
2. Drawing бүлгийн Draw командын хэрэглүүрээр нээгдэх цэсээс Set AutoShape Defaults командыг сонгож, зурагдах дүрсийн үндсэн форматыг суулгана.

Тухайлбал, Ямар нэгэн дүрс зураад, түүний шугамыг улаан, тасархай шугамаар форматлаад, тухайн дүрсээ тэмдэглэж, Set AutoShape Defaults командыг сонгосон гэе. Энэ тохиолдолд дараагийн зурагдах дүрсүүд нь улаан өнгөтэй, тасархай шугамаар зурагдана.
14.3. Объектыг сүүдэрлүүлэх ба 3 хэмжээт огторгуйд дүрслэх

Дүрсийг сүүдэрлүүлэхдээ Drawing бүлгийн (Shadow) командын хэрэглүүрийг ашигладаг. Энэ хэрэглүүр нь тэмдэглэгдсэн объектыг сүүдэрлэх, сүүдэрний хэлбэрийг өөрчлөх боломжийг олгоно. Харин объектын сүүдрийг арилгахдаа No Shadow сонголтыг хийнэ.
Shadow setting сонголтоор Shadow setting бүлэг нээгдэх ба эндээс тэмдэглэгдсэн объектын сүүдрийг форматлаж болно.
Shadow on/off товчлуурыг объектыг сүүдэрлүүлэхдээ идэвхжүүлж, сүүдрийг арилгахдаа идэвхгүй болгоно. Дараагийн Nudge Shadow up, down, left, right дөрвөн товчлуур нь сүүдрийг тодорхой чиглэлд шилжүүлэх ба нэг даралтаар 1pt шилжинэ (1 pt буюу нэг цэгийн өргөнөөр) . Даралтыг хэд хэд давтаж тодорхой зайнд сүүдрийг шилжүүлж болно.

Shadow Color товчлуур дээр дарж, сонголттой өнгөөр сүүдрийн өнгө өөрчилнө. Сонголттой өнгийг нээгч товчлуураар нээгдэх талбараас өнгө сонгож өөрчилнө. Сонгогдсон өнгийг бүдгэрүүлэхдээ талбарын Semitransparent Shadow сонголтыг идэвхжүүлнэ. Харин More Shadow Colors сонголтоор Colors харилцах цонх нээгдэнэ. Shadow Settings бүлгийг бүлэг хаадаг үндсэн аргаар хаахаас гадна командын хэрэглүүрийг дарж, Shadow Settings сонголтыг идэвхгүй болгоно.

ex149

Объектыг 3 хэмжээст огторгуйд дүрслэх

(3-D) командын хэрэглүүр нь тэмдэглэгдсэн объектыг 3 хэмжээст огторгуйд дүрслэх боломжийг олгоно. Энэ хэрэглүүр дээр дарахад нээгдэх талбарын 3 хэмжээст огторгуйд дүрслэх хэлбэрүүдээс сонгох эсвэл, 3-D Settings сонголтоор нээгдэх 3-D Settings бүлгээр 3-н хэмжээст объектыг форматлана. Үүнд:

ex151

1. – [3-D on/off]- Тэмдэглэгдсэн объектыг 3-н хэмжээстээр форматлах боломжийг нээх/хаах

2. – [Tilt Up] – Тэмдэглэгдсэн объектыг дээш нь хазайлгана. Shift дараастай үед энэ товчлуур дээр дарахад тэмдэглэгдсэн объектыг 45o -аар дээш нь хазайлгана.

3. – [Tilt Down] – Тэмдэглэгдсэн объектыг доош нь хазайлгана. Shift дараастай үед энэ товчлуур дээр дарахад тэмдэглэгдсэн объектыг 45o -аар доош нь хазайлгана.

4. – [Tilt Left] – Тэмдэглэгдсэн объектыг зүүн тийш нь хазайлгана. Shift товчлуурыг дараастай үед энэ товчлуур дээр дарахад тэмдэглэгдсэн объектыг 45o -аар зүүн тийш нь хазайлгана.

5. – [Tilt Right] – Тэмдэглэгдсэн объектыг баруун тийш нь хазайлгана. Shift товчлуур дараастай үед энэ товчлуур дээр дарахад тэмдэглэгдсэн объектыг 45o -аар баруун тийш нь хазайлгана.

6. – [Depth] – Тэмдэглэгдсэн объектын хажуу гадаргуун уртыг тодорхойлно. Энэ товчлуураар нээгдэх талбараас уртыг сонгох ба Custom мөрөнд өргөнийг бичиж өгч болно. Infinity сонголт нь объектын уртыг алслалтаар дүрслэнэ. 7-оос Perspectiүe (алслалт) гэдгийг идэвхжүүлсэн тохиолдол Infinity нь идэвхтэй байна.

7. – [Direction] – Тэмдэглэгдсэн объектын хажуу гадаргуун чиглэл болон дүрслэх хэлбэрийг тодорхойлно. Энэ товчлуурт даралт хийхэд нээгдэх талбарын эхний хэсгээс чиглэлийг сонгоно. Харин 2 дахь хэсгээс хажуу гадаргуун дүрслэх хэлбэрийг тодорхойлно. Үүнд:
Perspectiүe – Алслалтаар дүрслэх;
Parallel – Параллелиар дүрслэх.

8. – [Lighting] – Тэмдэглэгдсэн объектын гэрэлтүүлэлтийн чиглэл болон гэрэлтүүлэлтийн хэмжээг тодорхойлно. Энэ товчлуурт даралт хийхэд нээгдэх талбарын эхний хэсгээс чиглэлийг сонгоно. 2 дахь хэсгээс гэрэлтүүлэлтийн хэмжээг тодорхойлно. Үүнд:
Bright – Гэрэлтүүлэлтийн хэмжээ их;
Normal – Гэрэлтүүлэлтийн хэмжээ дунд зэрэг;
Dim – Гэрэлтүүлэлтийн хэмжээ бага.

9. – [Surface] – Гадаргуун төрлийг сонгоно. Үүнд:
Wire -Гадаргуугүй;
Matte -Даавуун гадаргуутай;
Plastic -Хуванцар гадаргуутай;
Metal -Металь гадаргуутай.

10. – [3-D color] – Хажуу гадаргуун өнгийг сонгоно.
Дадлага, дасгал №14. Дүрсийг форматлах

Жишээ 14.1.

Цэцгийн дэвсгэр дүрс ба цэцгийн гол ба зүүн талын хэвтээ байрласан дэлбээ зуръя.

1. Цэцгийн дэвсгэр дүрсийг зуръя.

Үүнд:
– Basic Shapes ангиллаас тэгш өнцөгтийг зурж идэвхжүүлээд командын хэрэглүүрийн нээгч товчлуураар нээгдэх талбараас цэнхэр өнгийг сонгоно.

ex153

командын хэрэглүүр дээр дарж, хэлбэрийг сонгоно.
командын хэрэглүүр дээр дарж, хэлбэрийг сонгоно.
командын хэрэглүүрийн нээгч товчлуур дээр дарж, шар өнгийг сонгоно.
2. Тойрог ба эллипс зураад өнгөөр будна. Будагдах формат нь өөр байгаа тул дүрс бүрийг идэвхжүүлж, дараах үйлдлийг гүйцэтгэнэ.Үүнд:

командын хэрэглүүрийн нээгч товчлуур дээр дарна.
– Fill Effect сонголтоор нээгдэх Fill Effects харилцах цонхноос сонголтуудыг хийж OK товчлуур дээр дарна. Тойрогийн хувьд зурагт үзүүлсэн харилцах цонхны сонголтуудыг хийнэ. Харин эллипсийг зүүн талын хэвтээ байрласан дэлбээ хэлбэрээр будахын тулд Fill Effects харилцах цонхны Shading styles бүлгийн Үertical товчлуурыг идэвхжүүлж OK товчлуур дээр дарна.

Дасгал 14.1.

1. Жишээ 14.1-д зурагдсан эллипсийг хуулбарлан цэцгийн бусад дэлбээнүүдийг зурахын тулд тухайн өнцгүүдээр нь эргүүлж, тойргийг тойруулан зөөж байрлуулна уу. Дүрсийг наана цаана байрлуулахдаа Draw/Order командыг ашиглараарай.
2. Дэлбээ бүрийг идэвхжүүлж, тохирох өнгөний форматыг Fill Effects харилцах цонхны тусламжтайгаар гүйцэтгэнэ ү.

Жишээ 14.2.

Жишээ 14.1 ба Дасгал 14.1-д зурагдсан дэлбээнүүдийг тэгш хэмтэй байхаар эргүүлэх өнцгийг тохируулъя. Ойлгомжтой байлгах үүднээс зүүн талын хэвтээ дэлбээг 1 гээд нар зөв эргүүлэн 6 хүртэл дугаарлая.
1 дэлбээг эргүүлээгүй тул өнцөг нь 0o байгаа. 2 дэлбээний өнцгийг 55o болгоё. Үүнд:

– 2 дэлбээг идэвхжүүлээд Format/AutoShape командыг сонгоно.
– Нээгдэх харилцах цонхны Size хэсэгт хандан Rotation талбарт 55 гэсэн тоог оруулж өгнө.
– ОК товчлуур дээр дарна.

Дээрхийн адил 3 дэлбээний өнцгийг 305o болгож өөрчилнө. Түүнчлэн 4, 5, 6 дэлбээнүүдийн эргүүлсэн өнцгүүд харгалзан 0o , 55o , 305o байхаар тохируулж болно.

Дасгал 14.2.

Бүх дэлбээнүүд нь ижил өндөр ба урттай, цэцгийн голын өндөр ба урт нь тэнцүү байх ёстой. Эдгээр хэмжээ алдагдсан эсэхийг шалгаж, тохируулна уу.

Жишээ 14.3.

Өмнөх жишээ дасгалуудаар зурагдсан дүрсийг 3 хэмжээстэд дүрсэлж зурагт үзүүлсэн хэлбэртэй болгоё. Үүнд:
– Зөвхөн цэцгийн эллипс болон тойргийг идэвхжүүлнэ.
командын хэрэглүүр дээр дарахад нээгдэх талбарын 3-D Settings сонголтоор нээгдэх 3-D Settings бүлгийн 7 товчлуурыг дарж нээгдэх талбараас сонголтыг хийнэ. Энэ талбараас мөн Persective сонголтыг хийнэ.
– 3 товчлуурыг дарж нээгдэх талбараас сонголтыг хийнэ. Энэ талбараас мөн Dim сонголтыг хийнэ.
– Хажуу гадаргуун өнгийг улаанаар сонгоно.

Дасгал 14.3.

Цэцэгний дэвсгэр дүрсийг сүүдэрлүүлнэ үү.

Date: July 4th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*