Microsoft Excel 2000 Хичээл 13

Microsoft Excel 2000 Хичээл 13

Энэхүү хичээлээр төрөл бүрийн энгийн дүрснүүдийг ажлын талбарт оруулах, хэмжээг өөрчлөх, хуулах, зөөх, дүрсннүүдийг нэгтгэж нэг объект хэлбэрт оруулах аргуудтай танилцах болно.

13.1. Дүрс оруулах
1. Дүрс оруулах ажлын болон графикийн талбарыг нээнэ.
2. Drawing бүлгийн AutoShapes командын хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх талбараас дүрсүүдийн ангиллыг сонгоно.

Хичээл 13. Дүрс оруулах, хэмжээг өөрчлөх, хуулах, зөөх, нэгтгэх

Энэхүү хичээлээр төрөл бүрийн энгийн дүрснүүдийг ажлын талбарт оруулах, хэмжээг өөрчлөх, хуулах, зөөх, дүрсннүүдийг нэгтгэж нэг объект хэлбэрт оруулах аргуудтай танилцах болно.

13.1. Дүрс оруулах

1. Дүрс оруулах ажлын болон графикийн талбарыг нээнэ.
2. Drawing бүлгийн AutoShapes командын хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх талбараас дүрсүүдийн ангиллыг сонгоно.
4. Нээгдэх талбараас шаардлагатай дүрсийг сонгоно.
5. Дүрсээ сонгосны дараа оруулах газраа хулганы заагуурыг байрлуулна.
6. Энэ үед хулганы заагуур + хэлбэртэй болох ба lines ангиллын Curve, Freeform, Scribble сонголтын тохиолдолд нэг даралтын давталтуудыг, бусад сонголтын тохиолдолд чирэх даралтаар дүрсийг оруулна.

Дүрс оруулахдаа AutoShapes цэсийг ашиглахаас гадна түгээмэл хэрэглэгддэг дүрсүүд Drawing бүлгийн тодорхой дүрс бүхий командын хэрэглүүрүүдийг ашиглах боломжтой. Эдгээрийг мөн адил чирэх даралтаар зурж оруулна. Үүнд:

(Line) Шулуун зурах
(Arrow) Сум зурах
(Rectangle) Тэгш өнцөгт зурах
(Ovаl) Эллипс зурах гэсэн үүрэг бүхий хэрэглүүрүүдтэй.

Drawing бүлгийг тусламжтайгаар зурагдсан буюу оруулсан дүрсүүд нь объект болно. Хэрэв өндөр ба өргөний харьцааг хадгалан зөв хэлбэртэй дүрсийг зурах (тухайлбал тойрог, квадрат) бол дүрсийн сонголтоо хийн, Shift товчлуурыг; тодорхой нүднүүдэд багтаан, ажлын талбарын үндсэн шугамуудтай шүргэлцэхээр оруулах бол Alt товчлуурыг; эхлэлийн цэгээс 2 тийш нь тэгш хэмтэй байрлуулах бол Ctrl товчлуурыг тус тус дараастайгаар чирэх даралтыг гүйцэтгэнэ.

ex127

Дүрсүүдийн ангилал

ex133Drawing бүлгээс (AutoShapes) командын хэрэглүүр дээр дарахад дүрсүүдийн ангилал бүхий цэс нээгдэнэ. Үүнд:

- Lines [Шугамууд] шулуун буюу муруй шугам зурах боломжийг олгоно.
Curve, Freeform, Scribble сонголтууд нь шулуун, тахир шугам, эсвэл эдгээрийг хамтад нь хулганы заагуурын мөрөөр зурна. Зурах арга нь бусад дүрсүүдийнхээс бага зэргийн ялгаатай. Үүнд:

Curve -Муруй шугам зурна . Эхлэлийн цэгээс муруйн хотойлт гүдийлтийн цэг бүрд нэг даралт хийх замаар нэг эхтэй хэд хэд муруй шугамыг зурж болох ба төгсгөлийн цэг дээр хос даралт хийнэ.
Freeform -Муруй буюу шулуун шугамуудын тусламжтайгаар дурын дүрс зурна. Шулуун шугам татахдаа шулууны эхлэлийн цэгээс дараагийн цэгт шууд шилжих, муруй шугам татахдаа чирэх даралтыг хийнэ. Төгсгөлийн цэгт хос даралтыг хийнэ.
Scribble -Зөвхөн чирэх даралтаар дүрс зурна.

Дээрх гурван төрлөөр зурагдсан битүү биш дүрсийн хувьд тэмдэглэж, Динамик (хулганы баруун талын товчлуураар нээгдэх) цэсээс Close Curүe командыг сонгоход эхлэлийн цэг ба төгсгөлийн цэг нь шулуунаар холбогдон битүү дүрс болно. Мөн үүний эсрэг битүү дүрсийг задгай дүрс болгохын тулд тэмдэглэсний дараа Динамик цэсээс Open Curve командыг сонгоно.

Дүрсийг тэмдэглэхдээ тухайн дүрс дээр заагуурыг байрлуулж нэг дарна.

Basic Shapes [Үндсэн дүрс] нь түгээмэл хэрэглэгдэх дүрсүүдийг баримтанд оруулах боломжийг олгоно.
Block Arrows [Хүрээтэй сум] нь сумны төрөл бүрийн хэлбэрийг баримтанд оруулах боломжийг олгоно.
Flowchart [Схем] нь схем, диаграммад хэрэглэж болохуйц дүрсүүдийг баримтанд оруулах боломжийг олгоно.
Stars and Banners [Од ба туг хэлбэрийн дүрсүүд] нь баримтанд төрөл бүрийн од, туг, тэмдэг хэлбэрийн дүрсийг оруулах боломжийг олгоно.
Callouts [Тайлбар бичигдэх дүрс] нь зураг, диаграмм зэрэгт зүүх тайлбарын хүрээний хэлбэрүүдийн сонголтуудыг ашиглах боломжийг олгоно.
More Autoshapes [Бусад дүрсууд] зураг оруулах боломжийг олгоно.

13.2. Дүрсүүдийг тэмдэглэж хэмжээг өөрчлөх, дүрсийг солих

ex135Хулганы заагуурыг объектад (дүрсэнд) шилжүүлэн нэг даралт хийхэд жижиг хэд хэдэн цагаан дөрвөлжингөөр хүрээлэгдэх ба энэ үйдлийг нэг объект тэмдэглэх гэнэ.
Хэд хэдэн объектыг тэмдэглэхдээ Drawing бүлгээс Select Objects командын хэрэглүүрийг ашигладаг.Үүнд:

1. Drawing бүлгийн (Select Objects) командын хэрэглүүр дээр дарна.
2. Тэмдэглэх объектуудаа бүрэн багтаахаар нэг өнцгөөс нь эхлэн эсрэг талын өнцөг хүртэл диогналийн дагуу чирэх даралтыг хийхэд тасархай шугамаар хүрээлэгдэнэ.
3. Чирэх даралтыг дуусгахад объектууд тэмдэглэгдэж хэд хэдэн цагаан дөрвөлжингөөр хүрээлэгдэнэ.
Нэг объект тэмдэглэх тохиолдолд Select Objects командын хэрэглүүр дээр дараад, дараа нь тухайн объект дээрээ нэг даралт хийхэд хангалттай.
Shift товчлуур дээр дараастай үед объектууд дээр нэг нэг дарах замаар хэд хэдэн объектыг тэмдэглэж бас болно.
Тэмдэглэгдсэн дүрсний цагаан дөрвөлжин дээр хулганы заагуурыг байрлуулахад хулганы заагуур 2 чиглэлтэй сум хэлбэртэй болно. Сумны чиглэлийн дагуу чирэх даралтаар хэмжээг өөрчилнө. Тэмдэглэгдсэн объектын өндөр өргөний харьцааг алдагдуулахгүйгээр хэмжээг өөрчлөх бол өнцгүүдэд байрласан дөрвөлжин дээр дарж чирэх даралтыг гүйцэтгэнэ.
ex136Шинээр тодорхойлон зурахад гүйцэтгэсэн үүргийн нэгэн адил Shift, Ctrl, Alt товчлуурыг дараастай үед хэмжээг өөрчилж болно.

Дүрсийг устгах

Дүрс буюу объектыг устгахдаа нэг дарж, тэмдэглэсний дараа гарны Delete товчлуур дээр дарах, эсвэл Edit/Clear/All командыг сонгоно.

ex137Дүрсийг солих

AutoShapes командын хэрэглүүрийн цэсийн Lines ангиллын муруйн төрлөөс бусад дүрсүүдийг өөр дүрсээр солих боломжтой. Энэ солилтоор формат өөрчлөгддөггүй.

Дүрс солихдоо:
1. Тухайн объектоо тэмдэглэнэ.
2. Drawing бүлгийн Draw командын хэрэглүүрээр нээгдэх цэсээс Change AutoShape командыг сонгоод, ангилал, ангиллаас дүрсийг сонгоход тэмдэглэгдсэн дүрс сонгогдсон дүрсээр солигдоно.
Lines ангиллаар зурагдсан дүрсийн шугамуудад зохих өөрчлөлтийг хийх боломжтой.

Үүнд:
1. Lines ангиллаар зурагдсан зургаа тэмдэглэнэ.
2. Draw цэсээс /эсвэл Динамик цэсээс/ Edit Points командыг сонгох ба тухайн дүрсийн шугамуудыг холбосон цэгүүд нь дөрвөлжин хараар тэмдэглэгдэнэ.
3. Дүрсийн шугамуудад дараах өөрчлөлтийг хийж болно.

Үүнд:
– Шугамын урт буюу байрлалыг өөрчлөх тохиолдолд холболтын цэг дээр хулганы заагуурыг шилжүүлэн чирэх даралтыг хийнэ.
– Шугам нэмэх тохиолдолд тухайн шугамын байрлалд нэг даралт хийн тодорхой чиглэлд чирэх даралтыг хийнэ.
– Шугам устгах тохиолдолд Ctrl товчлуур дараастайгаар холболтын цэг дээр хулганы заагуурыг шилжүүлж, хэрээс болоход нь нэг даралт хийнэ.

13.3. Дүрсийн байрлалыг өөрчлөх ба нэгтгэх

Тэмдэглэгдсэн дүрсэн дээр хулганы заагуурыг шилжүүлэхэд 4 чиглэлтэй сум хэлбэртэй болох ба энэ үед чирэх даралтаар объектыг зөөн байрлуулж болно. Хуулах тохиолдолд Ctrl товчлуурыг дараастай үед зөөн байрлуулах үйлдлийг давтана. Түүнчлэн Edit/Cut, Edit/Copy, Edit/Paste командуудыг ашиглаж, зөөж буюу хуулж болно.
Drawing бүлгийн Draw командын хэрэглүүрээр нээгдэх цэсийн командуудаар өөрчилж болно. Үүнд:

– Order -Энэ командаар дараах цэс нээгдэнэ. Цэснээс сонголтыг хийж, объектын байрлалыг өөрчилнө.

ex138

– Snap -Энэ командаар нээгдэх цэс нь To Grid, To Shape командуудтай.
Дүрс зурах, оруулах, шилжүүлэн байрлуулахын өмнө To Grid командыг сонгосон тохиолдолд байрлалын ойролцоох нүдний үндсэн хүрээ шугам руу шахаж байрлах, харин To Shape командыг сонгосон тохиолдолд ойролцоох зургийн объектын хүрээ руу шахаж байрлана.
To Grid, To Shape командууд сонголттой үед үндсэн хүрээ шугам болон объектын хүрээ рүү шахахгүйгээр дүрс зурах, оруулах, шилжүүлэн байрлуулах бол Alt товчлуурыг дараастайгаар тухайн үйлдлээ гүйцэтгэх хэрэгтэй.
– Nudge -Тэмдэглэгдсэн объектыг тодорхой чиглэлд шилжүүлнэ. Үүнд:
Snap цэсийн команд идэвхгүй тохиолдолд нэг pixel, харин идэвхтэй тохиолдолд шилжилтийг нэг хүрээ шугамаар тухайн чиглэлд тус тус ахиулна.

Чиглэлүүд нь: Up- Дээшээ; Down- Доошоо;
Left- Зүүн; Right-Баруун;

– Align or Distribute -Энэ командаар дараах цэс нээгдэнэ.

ex139

– Цэснээс сонголтыг хийж, объектын байрлалыг өөрчилнө.
– Объектыг тодорхой өнцгөөр эрүүлж болно.

Үүнд:
1. Эргүүлэлт хийх объектуудыг тэмдэглэнэ.
2. Drawing бүлгийн Draw командын хэрэглүүр дээр дарна.
3. Нээгдэх цэсээс Rotate or Flip командыг сонгоно. Энэ команд нь тэмдэглэгдсэн объектуудыг тухайн байрлалд нь тодорхой өнцгөөр эргүүлэх командуудын цэсийг нээнэ.

Үүнд:
" Free Rotate -Дурын өнцгөөр эргүүлэх команд ба дараах байдлаар гүйцэтгэнэ.

1. Объектоо тэмдэглэнэ.
2. Free Rotate командыг сонгох буюу Drawing бүлгийн 3-р (Free Rotate) командын хэрэглүүр дээр дарна.
3. Тэмдэглэгдсэн объектын өнцгүүд ногоон цэгээр тэмдэглэгдэх ба хулганы заагуурыг тухайн цэг дээр шилжүүлж, чирэх даралтаар эргүүлэлтийг хийнэ. Ctrl товчлуурыг дараастайгаар үед Free Rotate командыг сонгоод, тухайн цэг дээр хулганы заагуурыг шилжүүлэн эргүүлэлт хийхэд уг цэгийн эсрэг талын цэг дээр объект эргэнэ.
4. Эргүүлэлтийн горимоос гарахын тулд хулганы заагуурыг объектоос өөр байрлалд шилжүүлж, нэг даралт хийх эсвэл Draw командын хэрэглүүрээр нээгдэх цэсээс Rotate or Flip/Free Rotate /эсвэл / командыг дахин сонгоно.
Rotate Left -Тэмдэглэгдсэн объектыг 90o -ын өнцгөөр зүүн тийш нь эргүүлнэ.
Rotate Right -Тэмдэглэгдсэн объектыг 90o -ын өнцгөөр баруун тийш нь эргүүлнэ.
Flip Horizontal – Тэмдэглэгдсэн объектыг хэвтээ тэнхлэгийн дагуу 180o эргүүлнэ.
Flip Үertical – Тэмдэглэгдсэн объектыг босоо тэнхлэгийн дагуу 180o эргүүлнэ.
Объектыг дээрх аргаас гадна Format/AutoShape командаар нээгдэх AutoShape харилцах цонхны Size хэсгийн Rotation талбарт эргүүлэх өнцгийг тодорхойлох замаар эргүүлтийг гүйцэтгэж болно.

Дүрсүүдийг нэгтгэх

Дүрсүүдийг нэгтгэж нэг объект болгосноор тэдгээрийн хэмжээ өөрчлөх, зөөх, хуулах, форматлах зэргийг нэг командаар гүйцэтгэх боломжтой болдог.
Drawing бүлгийн Draw командын цэсэнд дүрсүүдийг нэгтгэхтэй холбоотой 3 команд байдаг. Үүнд:

– Group -Тэмдэглэгдсэн дүрсүүдийг нэгтгэж нэг объект болгоно.
– Ungroup -Тэмдэглэгдсэн объект нэгтгэгдсэн объектууд (дүрсүүд) тохиолдолд тэдгээрийг тусгаарлана.
– Regroup -Нэгтгэгдсэн объектыг Ungroup командаар тусгаарлаад, буцааж нэгтгэх тохиолдолд энэ командыг ашиглана.
Дадлага, дасгал №13. Дүрс зурах

Жишээ 13.1

Адил талт гурвалжинг зуръя.
1. Drawing командын хэрэглүүрийн AutoShapes товчлуур дээр дарна.
2. Нээгдэх талбараас Basic Shapes командыг сонгож, нээгдэх талбарын гурвалжин дүрс дээр дарна.
3. Заагуурыг дүрс зурах талбайд шилжүүлэн чирэх даралтыг гүйцэтгэх ба энэ явцадаа адилт талт гурвалжин зурахын тулд Shift товчлуурыг дарсан байх ёстой.
4. Дүрсийн хэлбэрийг гаргасны дараа эхлээд хулганы товчлуур дээрээс, дараа нь Shift товчлуураас гараа авна.

Дасгал 13.1.

Жишээ 13.1-ийн адилаар /smile/ дүрсийг зурна уу.

Жишээ 13.2.

ex141Зурагд үзүүлсэн муруйг зуръя.

– Drawing бүлгийн AutoShapes товчлуур дээр дарна
– Нээгдэх талбарын Lines ангиллыг сонгож, товчлуур дээр дарна
– Ажлын талбар дээр заагуурыг шилжүүлж хулганы товчлуур дээр дарж (энэ цэгийг 1 гэж тэмдэглэе), 2 хүртэл чирж нэг дарна. 3 хүртэл чирэх даралтыг гүйцэтгэж, товших даралтыг хийнэ.
Хэрэв зурсан муруйд засвар хийх шаардлагатай бол зургийг идэвхжүүлж, тэмдэглэсний дараа Drawing бүлгийн Draw товчлуур дээр дарж, Edit Points командыг сонгоно. Муруйн засвар хийх цэг дээр нэг дарж, шаардлагатай чиглэлд чирэх даралтыг гүйцэтгэж засварлана.

Дасгал 13.2.

Жишээ 13.1 ба Дасгал 13.1-ээр оруулсан дүрснүүдийн өндөр ба өргөнийг ойролцоо байхаар хэмжээг өөрчилнө ү.

Жишээ 13.3.

Энэ хичэлийн өмнөх жишээ дасгалуудаар бий болгосон объектуудыг ашиглана дараах зургийг бүрдүүлье.

– Дүрснүүдийг зөөх үйлдлээр босоо тэнхлэгийн дагуу байрлуулна.
– Шаардлагатай дүрснүүдийн хэмжээг өөрчилнө.
– Бүх дүрсийг тэмдэглэнэ.
– Drawing бүлгийн Draw/Align or Distribute/Align Center командыг сонгоно.

Дасгал 13.3.

Drawing бүлгийн командын хэрэглүүрийг ашиглан Жишээ 13.3-д бүрдүүлсэн зургийг засварлаж, дүрс нэмж оруулан дараах зургийг оруулна зурна уу.

ex142Үүнд:
– Малгайны тэмдгийг оруулахдаа AutoShapes/Stars and Barnners командыг, малгайны оройн "цацгийг" оруулахдаа AutoShapes/Lines командаар нээгдэх талбарыын 55 товчлуурыг ашиглана.
– "Гарыг" зурахдаа тэгш өнцөгт оруулан өнцгөөр эргүүлэх командыг ашиглаж нэг "гарыг", нөгөө "гарыг" нь оруулахдаа өмнөх эхний оруулсан тэгш өнцөгтөө нэг хувь хуулбарлаад Draw/Rotate or Flip/Flip Horizontal командыг сонгоно.
– "Хөлийг" дээрхийн нэгэн адил тэгш өнцөгт зурж болон хуулбарлах замаар орлуулан зурна.
– Зөөн байрлуулах болон зэрэгцүүлэх командуудыг бас ашиглана.

Date: July 4th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comment: 1

One Response to Microsoft Excel 2000 Хичээл 13

    MJ

    minii ID ruu zurguudiig ni oruulach attach hiigeed uguuch guij bna shuu

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*