Microsoft Excel 2000 Хичээл 12

Microsoft Excel 2000 Хичээл 12

Энэхүү хичээлээр баримтыг хэвлэх хуудсыг форматлах, баримтыг хэвлэх төхөөрөмж, цаасыг сонгох аргуудтай танилцана.
Харин хичээлийн 3 дахь сэдвээр томъёог хэрхэн ашиглах тухайтай танилцана.

12.1. Хуудас форматлах
Ажлын талбар дахь баримт нь хуудаснуудад хуваагдаж, түүнийг цаасан дээр хэвлэж авна. Цаасны хэмжээ, баримтыг хуваах хуудас ны чиглэл, байрлал, хуудасны дээд ба доод хэсэгт гаргах мэдээлэл (Header and Footer) зэргийг тодорхойлохыг хуудас форматлах гэнэ.

Хичээл 12. Хуудас форматлах, хэвлэх, томъёог ашиглах тухай

Энэхүү хичээлээр баримтыг хэвлэх хуудсыг форматлах, баримтыг хэвлэх төхөөрөмж, цаасыг сонгох аргуудтай танилцана.
Харин хичээлийн 3 дахь сэдвээр томъёог хэрхэн ашиглах тухайтай танилцана.

12.1. Хуудас форматлах

Ажлын талбар дахь баримт нь хуудаснуудад хуваагдаж, түүнийг цаасан дээр хэвлэж авна. Цаасны хэмжээ, баримтыг хуваах хуудасны чиглэл, байрлал, хуудасны дээд ба доод хэсэгт гаргах мэдээлэл (Header and Footer) зэргийг тодорхойлохыг хуудас форматлах гэнэ.
Хуудас форматлахдаа File/Page Setup командыг сонгоход нээгдэх Page Setup харилцах цонхны хэсгүүдээс шаардлагатай сонголтуудыг хийж, OK товчлуур дээр дарна. Эсвэл зөвхөн нэг хэсэгт нь хандан, сонголтыг хийж болох ба энэ тухай доор өгүүлнэ.
Түүнчлэн хуудсыг форматласны дараа Page Setup харилцах цонхны Print Preүiew товчлуур дээр дарж, хэвлэхийн өмнө харах горимд шилжих, мөн харилцах цонхны Print товчлуур дээр дарж, Print харилцах цонхыг нээж болно (Баримтыг хэвлэх сэдвээс үзнэ ү).

12.1.1. Хуудасны чиглэлийг сонгох

Баримтыг босоо буюу хөндлөн хуудаснуудад тасалж хэвлэдэг.
Хуваах хуудасны чиглэлийг сонгохын тулд:

1. File/Page Setup командыг сонгоно.
2. Нээгдэх Page Setup харилцах цонхны Page хэсэгт хандана.
3. Orientation бүлгээс хуудасны чиглэлийг сонгоно. Үүнд:
Босоо хуудаснуудад хуваах бол Portrait;
хөндлөн хуудаснуудад хуваах бол Landscape товчлуурыг сонгоно.
4. OK товчлуур дээр дарна.

12.1.2. Цаасны хэмжээг сонгох

1. File/Page Setup командыг сонгоно.
2. Нээгдэх Page Setup харилцах цонхны Page хэсэгт хандана.
3. Paper size талбарын жагсаалтаас стандарт хэмжээтэй цаасыг сонгоно.
4. OK товчлуур дээр дарна.

12.1.3. Хуудасны захад үлдээх зай

Баримтыг хуудас болгон форматлахдаа хуудасны дээд, доод, баруун, зүүн захаас баримт хүртэл зай авах шаардлагатай. Үүний тулд:

1. File/Page Setup командыг сонгоно.
2. Нээгдэх Page Setup харилцах цонхны Margins хэсэгт хандана.
3. Left талбарт хуудсаны зүүн захад үлдээх зай;
Right талбарт баруун захад үлдээх зай;
Top талбарт хуудсаны дээд захад үлдээх зай;
Bottom талбарт доод захад үлдээх зай;
Footer талбарт баримтын доод хэсгийн мэдээллийн зай;
Header талбарт баримтын дээд хэсгийн мэдээллийн зайг тус тус тодорхойлж өгнө.
4. Баримтыг хуудсанд голлуулж байрлуулах бол Center on page бүлгийн товчлууруудаас идэвхжүүлнэ.Үүнд:

– Хэвтээ тэнхлэгийн төвд байрлуулах бол Нorizontally товчлуурыг идэвхжүүлнэ;
– Босоо тэнхлэгийн төвд байрлуулах бол Үertically товчлуурыг идэвхжүүлнэ.

5. OK товчлуур дээр дарна.
Хуудасны захад үлдээх зайг өөрчлөх өөр арга нь Print Preүiew горимын Margins товчлуураар дэлгэцэнд дүрслэгдэх тэмдэгтүүд юм.
12.2. Баримтыг хэвлэх

12.2.1. Хэвлэхийн өмнө урьдчилан харах

Баримтыг хэвлэхийн өмнө цаасан дээрх байрлал, хуудас тасарсан мөр, баганы байрлал зэрэг хуудасны бусад форматуудыг харж болно. Window`s орчинд ямар нэгэн хэвлэх төхөөрөмжийг суулгагдаагүй тохиолдолд хэвлэхийн өмнө урьдчилан харах боломжгүй. Түүчлэн Ажлын талбар нэг ч өгөгдөлгүй тохиолдолд Print Preүiew горимд шилжих командыг сонгоход "Microsoft Excel хэвлэх зүйл олсонгүй" хориглосон мэдээллийн цонх нээгдэнэ.

ex117

File/Print Preүiew командыг сонгох буюу Standard бүлгийн (Print

Date: July 4th, 2007 | Categories: Microsoft Office | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*