Бидний Тухай

ТАНИЛЦУУЛГА (Company Brochure)

Дотэмэн нь мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөг компани юм. Вэбсайт, график дизайн, вэб орчны програм хангамж, сүлжээний технологи, системийн автоматжуулсан удирдлага зэрэг Интернэт технологи хэрэглээг байгууллагын бизнесийн болон маркетингийн үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Интернэт Монголд анх үүсэхээс эхлэн өнөөг хүртэл ажиллаж технологийн дэвшилтэнд хувь нэмрээ оруулж ирсэн туршлагатай мэргэжилтнүүдээр удирдуулсан (жишээ нь Оллоо вэбсайтыг анх санаачилан хийсэн) Дотэмэн компани нь таны бизнесийн найдвартай түнш байх болно.

Бизнесийн амжилтанд хүрэхэд мэдээллийн технологийн давуу талыг хамгийн үр дүнтэй хэрхэн ашиглаж болохыг Дотэмэн компанийн мэргэжилтнүүд сайн мэднэ. Шинэлэг бүхэн хангалттай биш, харин захиалагчдын зарцуулсан мөнгөний өгөөж, хэрэгцээг хамгийн сайн хангах дизайн, маркетинг, технологийн шийдлийг олох нь бидний хийдэг ажил. Ажлын гүйцэтгэлийн дараа ч захиалагчидтайгаа үргэлжлэн харилцаж технологийн хэрэглээнд нь дэмжлэг, тусламж үзүүлэх сургалт явуулах зэргээр хэрэгцээтэй үе шат бүрт хамтарч ажиллах бодлого барьдаг.

Интернэтийн өргөн боломжийг ашиглах гэсэн том, жижиг аль ч байгууллага, компанийн хувьд бид танай вэбсайтаас эхлэн технологи, маркетингийн хамгийн тохиромжтой, үр нөлөөтэй, ирээдүйтэй, хамгийн гол нь хамгийн үр ашигтай шийдлийг санал болгох болно.

Бидний бодол

Технологийн чиг хандлага болон чанарын нарийн мэдрэмжтэйгээр програм хангамж, мэдээлэл, маркетингийн шийдлээр тэргүүлэх компани болно.

Бидний уриа

Та + Бид + Технологи = Амжилт

Бидний зорилго

Мэдээллийн технологи бол хэрэгсэл болохоос зорилго биш юм. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд технологийг хэрэглээ болгох нь бидний эрхэм зорилго юм.

ҮЙЛЧИЛГЭЭ

Дотэмэн нь төрийн ба төрийн бус байгууллагууд, бизнесийн төрөл бүрийн чиглэлийн газруудтай харьцаж ажиллаж ирсэн туршлагатай тул үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохирсон шийдлийг богино хугацаанд чанартай гүйцэтгэх туршлагатай компани. Энгийн вэбсайтаас эхлэн томоохон хэмжээний иж бүрэн төслийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай 20 гаруй ажилтан, зөвлөхүүд болон байнгын хамтрагч түншүүдийн хамтарсан багууд танд үйлчилнэ.

Вэбсайт

Вэбсайт хийнэ гэдгийг барилга барихтай зүйрлэж болох юм. Хаана байрлах хэдэн давхар барилгыг ямар материал, загвараар хэрхэн хэнээр бариулахаас шалтгаалан барилгын ажлын цар хүрээ, үнэ, чанар, хугацаа, ашиглалт, засвар үйлчилгээ бүх юм хамаарна. Вэбсайт мөн адил, ажлын цар хүрээнээс хамааран захиалагч гүйцэтгэгчийн харилцаа, хамтын ажиллагаа маш чухал. Захиалагч мөнгөө үр дүнтэй зарцуулахын тулд юуг хэнд зориулж яаж хийлгэх вэ гэдгээ сайн бодсон, төлөвлөсөн, бэлтгэсэн байх хэрэгтэй. Мэргэжлийн компанийн хувьд Дотэмэн үйлчлүүлэгчиддээ энэ талаар зөвлөгөө өгч вэбсайтын элемент бүрээр бүрэн ойлголцолд хүрсэний үндсэн дээр гэрээ байгуулан ажилладаг.

Дотэмэнийн захиалагч компьютер, Интернэт, мэдээллийн технологийн талаар ойлголттой байх хэрэггүй, мэргэжилтнүүдэд даалгахад л болно. Вэбсайтдаа хэрэглэгчийг татах, улмаар үр өгөөжтэй байлгах олон арга хэрэгсэл байдаг тул бид захиалагчтайгаа олон удаа уулзаж ярилцаж туслах, зөвлөх хэрэгтэй байдаг. Вэбсайт хийх үйлчилгээ, зөвлөгөө дараах чиглэлүүдээр хийгдэнэ. Үүнд:

  • Домайн, хоустинг
  • Вэбсайт дизайн, програмчлал,
  • Вэб контент бэлтгэх, шинэчлэх, тусламж үйлчилгээ
  • Вэб маркетинг анализ, линк, хайлтын системд гаргах
  • Онлайн худалдаа, үйлчилгээ
  • Онлайн захиалга, вэб програмчлалын бусад модулиуд

Мэдээлэл

Мэдээллийн технологийн эрин үед МЭДЭЭЛЭЛ өөрөө хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүн юм. Мэдээллийг хэрхэн бэлтгэх, хаана тавих, яаж гаргах гэдэг нь хамгийн төвөгтэй асуудал. Вэбсайт, онлайн бизнес, маркетингийн олон жилийн туршлагандаа тулгуурлан Дотэмэн компани 10 гаруй томоохон портал, вэбсайтыг нээн ажиллуулж байна. Эдгээр төслүүд дээр хамтрагч, харилцагч, сонирхогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цаашид хэд хэдэн төслүүд төлөвлөгдөж байгаагаас одоогоор хэрэгжиж байгааг дурдвал:

  • www.dot.mn – технологийн мэдээлэл
  • www.san.mn – монгол вэбүүдийн түүвэр мэдээлэл
  • www.103.mn – эрүүл мэндийн портал
  • www.247.mn – бизнес эрхлэгчдийн сүлжээ, онлайн хамтрал
  • www.yep.mn – залуусын нийгмийн идэвх сайжруулах мэдээлэл
  • www.ozone.mn – оюутан залуусын онлайн хамтрал, клубууд
  • www.agshin.mn – фото блог, галерей
  • www.topsites.mn – монгол вэбүүдийн трафик, үнэлгээ
  • www.freedom.mn – залуусын чөлөөт амралтын мэдээлэл
  • www.info-mongolia.com – англи хэл дээрх монголын мэдээ
  • www.guide-mongolia.mn – англи хэл дээрх монгол вэбүүдийн түүвэр мэдээлэл
  • www.living-in-mongolia.mn – англи хэл дээрх зар сурталчилгаа
  • www.welcome2mongolia.mn – аялал жуулчлалын портал

Дээрх вэбсайтуудтай хамтарч ажилласнаар та байгууллага болон бараа бүтээгдэхүүний мэдээллээ байршуулах, онлайн сурталчилгаа, худалдаа үйлчилгээ хийх, бизнесийн болон мэдээллийн сувагаа өргөтгөн бага зардлаар олон харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болох боломжтой.

Програм хангамж

Орчин үеийн технологийн дэвшлийн дагуу програм хангамж, дэд бүтцийн тавигдах шаардлагууд өөрчлөгдөж байгууллагын болон бизнесийн хэрэглээ Интернэтийн орчинд шилжиж байна. Интернэт технологоор хийгдсэн нээлтэй эхтэй програм хангамжийг өргөн хэрэглэх болсны учир нь дараах давуу талуудтай холбоотой. Үүнд:

  • Эхний хөрөнгө оруулалт бага шаардагдах
  • Хэрэглэгчийн компьютерт нэмэлт програм хангамж суулгах шаардлагагүй,
  • Интернэтэд холбогдож болох аль ч компьютерээс холбогдон ажиллаж болох,
  • Гүйцэтгэгчээс хамаарал багатай, өөрчлөлт хийх боломжтой
  • Өргөтгөн хөгжүүлэх, сайжруулахад хялбар
  • Бусад системүүдэй холбогдох, модуляр функцууд хийх боломжтой
  • Техник хангамжийн өндөр үзүүлэлт шаардахгүй
  • Нууцлалыг хэрэгцээний хэрээр баталгаажуулах боломжтой гэх мэт.

Дотэмэн нь үйлчлүүлэгчдээ хамгийн бага хөрөнгө оруулалтаар өндөр бүтээмжтэй ажиллах боломж олгох, хэрэглэхэд хялбар програм хангамжын шийдлийг санал болгохыг зорьдог. Мөн юникод ашиглах боломжтой (монгол үсгийн драйвер хэрэггүй), үйлдлийн систем үл харгалзан ажиллаж боломжтой зэрэг олон талаасаа үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах дараах төрлийн програм хангамжийг захиалгын дагуу гүйцэтгэж хэрэглэх заавар, гарын авлага, сургалт, тусламж үйлчилгээгээр хангана. Үүнд:

  • Өвчтөний цахим бүртгэлийн систем
  • Эмнэлгийн удирдлагын мэдээллийн систем
  • Хэрэглэгчийн харилцааны удирдлагын систем
  • Төслийн удирдлагын систем
  • Мэдээллийн удирдлагын систем
  • Бүх төрлийн бүртгэлийн системүүд
  • Эрүүл мэндийн зориулалтын бусад програм хангамжууд

Бусад үйлчилгээ

Захиалагчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангаж нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх үүднээс бид сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэхээс авахуулан шаардлагатай маркетинг, төслийн менежмент хүртэл мэдээллийн технологийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх компани, хувь хүмүүстэй хамтарч нэг баг болон ажилладаг. Дотэмэнийн график дизайны багт шинэлэг санаа, сэтгэхүй, мэдрэмжтэй залуус байдаг. Манай байнгын хамтрагч түншүүд болох Датаком, Мэжикнэт, Жинэт, Арвис, Хэрээжи компанууд нь техник технологи, сүлжээний үйлчилгээ, маркетингийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан туршлагатай компанууд. Бид танай байгууллагад дараах үйлчилгээнүүдийг чанарын баталгаатай, мэргжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ. Үүнд:

  • Маркетинг
    • Танилцуулга бэлтгэх, хэвлүүлэх
    • Мэргэжлийн фото зураг авалт
    • Мултимедиа эх бэлтгэх
  • Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт угсралт
    • Компьютер, сервер
    • Дотуур холболт
    • Интернэт холболтын төхөөрөмжүүд
    • Сүлжээний удирдлага
  • Зөвлөгөө
    • Онлайн маркетинг
    • Маркетингийн аргачлал, суваг, хэлбэрийн сонголт
    • Төслийн санал, төлөвлөгөө боловсруулах
    • Бизнес удирдлага, маркетинг, мэдээллийн технологийн бусад зөвлөгөөнүүд

КОМПАНИЙН УДИРДЛАГА

Дотэмэн компанийн удирдлагад 2006 онд компанийг анх үүсгэн байгуулахаас эхлэн боловсрол, мэдлэг чадвар, туршлагаараа хамтран компанийн зорилгын төлөө нэг хүн шиг зүтгэдэг 3 хүн бий. Компанийн ажилтнуудын багаар ажиллах чадвар, технологи, бизнесийн мэдлэг туршлага, амжилт бүтээл, хөрөнгө оруулагчдын итгэл найдварын цаана эдгээр хүмүүсийн хамтын хөдөлмөр, хүсэл эрмэлзэл, алсын хараатай бодлого оршиж байдаг. Домэмэн компанийн хөрөнгө оруулагч, хамтрагч, стратегийн түнш Хаан банк, Гийчин төв төрийн бус байгууллага, Эрдэнийн Эрэл, Хэрээжи, Мэбайеру компанууд болон хувь хөрөнгө оруулагчид компанийн үйл ажиллагаа, удирдлагын санаа бодлыг дэмжиж байдаг.

Ерөнхий захирал – Д.Энхбаатар

Монголд анх Интернэт орж ирэх цагаас эхлэн Датаком компанид ажиллаж Монголын анхны вэбсайтуудыг хийж байсан. Дотэмэн компанийг байгуулахаас өмнө 100 гаруй байгууллага, компани, хувь хүмүүсийн вэбсайт хийсэн, ажилласан туршлагадаа тулгуурлан Монголд анх удаа мэдээллийн портал сайт Оллоо-г санаачлан хийсэн бүтээлч, санаачлагч залуу. Энхбаатарын 10 гаруй жилийн туршлага, шинэлэг сэтгэлгээ нь чадварлаг залуу дизайнер, програмистууд, техникийн болон мэдээллийн ажилтнуудыг нэг баг болгон амжилттай ажиллах арга удирдлагатай болгосон билээ. Интернэт технологийн салбарт хийж бүтээсэн, санаж сэдсэн бүхэн түүний харилцагч, хэрэглэгчдийн бизнесийн амжилтанд нөлөөлж байсан тул технологийн өөрчлөлт шинэчлэл хийх бүртээ тэд Энхбаатарын зөвлөгөө, үйлчилгээг дахин авдаг билээ.

Бизнес хөгжлийн дэд захирал – Д.Эрдэнэчимэг

Төрийн байгууллага, гадаадын байгууллага, бизнесийн олон салбарт 10 гаруй жил удирдах ажил хийж ирсэн туршлагаараа Эрдэнэчимэг нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч технологийг бизнесийн удирдлага, үр ашгийн төлөө хэрэглээ болгох талаас нь хэрэглээ болгож чаддаг. Прага хотын техникийн их сургуулийг “Удирдлагын автоматжуулсан систем”-ийн инженер мэргэжлээр төгсөж “Хүний нөөцийн програм хангамж”-аар ажлынхаа гарааг эхэлж байсан. 1994-1999 онуудад АНУ-ын Колорадо, Сан Франциско хотуудад Бизнесийн удирдлага, Эдийн засгийн ухааны Магистрт сурч төгссөн. НҮБ, Дэлхийн банк, АНУ-ийн ОУХХ-ийн төслүүдэд ажилласан туршлагатай.

Маркетингийн зөвлөх – Б.Амарсанаа

Олон нийтийн харилцаа, маркетингээр Итали улсын Триестигийн их сургууль, Англи судлалаар Лондон хотын Эдийн засгийн сургуульд Бакалавр цол эзэмшсэн. Амарсанаа нь технологийн давуу талыг маркетингийн аргатай гайхалтай хослуулж чаддаг, байнгын шинэлэг санаагаар дүүрэн байдгаараа гадаад, дотоодын томоохон компануудын сонирхлыг татаж чаддаг билээ. Амарсанаагийн үүсгэн байгуулсан Хэрээжи компани фото зураг, дуу бичлэгийн студи зэрэг мултимедиа контентийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж Дотэмэнийн маркетингийн төслүүд дээр хамтарч ажилладаг.

Дотэмэн ба нийгмийн оролцоо

Монголын Интернэт хэрэглэгчдийн ихэнх нь оюутан залуус байдаг. Залуучуудыг сурч боловсрох, өөрийгөө чадваржуулах, ажилтай болох, өөрсдийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөхөд нь бид бүх боломжоороо тусалж дэмжихийн төлөө байдаг. Энэхүү зорилгоор Дотэмэн комдани “Оюутан залуусын онлайн нийгэмлэг” – ОЗОН төрийн бус байгууллагыг дэмжин www.ozon.mn, www.yep.mn сайтуудыг хийж өгсөн. Залуус хоорондоо танилцаж мэдлэг туршлагаа хуваалцах, багаар ажиллахдаа Интернэт, вэбсайт ашиглах боломжоор хангалаа. Энэ сайт дээр оюутан залуус клуб, холбоогоо бүртгүүлэх, шинээр үүсгэх, гишүүд элсүүлэх, үйл ажиллагаагаа зарлан явуулах зэргээр хамгийн бага зардлаар үр ашигтай хамтран ажиллах бололцоотой.

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Хувиариа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих Онлайн төв” (ХХЭДОТ) төрийн бус байгууллагатай хамтран албан бус бизнес эрхлэгчдийг Интернэт ашиглан бараагаа сурталчлан борлуулахад туслах үйл ажиллагаанд оролцож байна. Энэхүү төв нь ашгийн бус төрийн бус байгууллага тул оюутан залуучууд компьютер, Интернетийн мэдлэг чадвараа ашиглан хувиариа бизнес эрхлэгчдэд тусалж тэдний бараа үйлчилгээний танилцуулгыг онлайн болгох үйлчилгээ үзүүлэх зэрэг сайн дурын нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд хамрагдах юм. Монголд онлайн худалдааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагийн хувьд Дотэмэн компани ХХЭДОТ-д мэргэжлийн үнэгүй зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд ажлын байр, компьютер хэрэгслээр хангаж дэмжлэг үзүүлж байна.

ХАРИЛЦАХ ХАЯГ:

Дот Эм Эн ХХК
Ritz House 1 давхарт
Их тойруу 180
13381, УБ хот
Монгол улс

Утас: 463202, 99110103
Имэйл: info@dot.mn
Вэбсайт: www.dot.mn